Амьдралын нэгэн гайхалтай зүйл бол бид өдөр бүр шинэ зүйл сурсаар байдаг. Та магадгүй амьдралынхаа туршид ямар нэг зүйлийг ганцхан аргаар хийж байсан байх. Харин өнөөдөр манай сайт хамгийн ухаалаг аргуудыг хүргэж байна.
Амнаас эвгүй үнэр үнэртэж буйг хэрхэн шалгах вэ?

Бид ихэнхдээ гарлуугаа үлээж амьсгалаа шалгадаг. Харин хамгийн зөв арга бол бугуйгаа бага зэрэг долоож хатсаных нь дараа үнэрлэн шалгах юм.
Даршилсан ногоогоо доош харуулан хадгалах

Даршилсан ногоонд хөгц үүсэхээс сэргийлж удаан хугацаанд шинэ байлгахыг хүсвэл тагийг нь доош харуулах хадгалах хэрэгтэй.
Компьютерийн гарыг багс ашиглан цэвэрлэх

Алчуураар арчихын оронд багс ашиглан тоосыг нь цэвэрлэвэл санаандгүй товчийг нь дарахгүй байх боломжтой.
Цүнхэнд хувцас хийхдээ эвхэж биш хуйлж хийх

Хувцсаа хуйлж хийвэл зай хэмнэх бөгөөд хувцсанд үрчлээ үүсэхгүй.
Шинэхэн будсан хумсаа хүйтэн усанд дүрвэл илүү хурдан хатна

Хумсаа будсаны дараа 1мин хатааж сүүлд нь хүйтэн усанд дүрээд үзээрэй. Мөн хумсны будгаа хөргөгчинд хадгалвал илүү хурдан хатдаг болно.
Ундааг хурдан хугацаанд хүйтэн болгохыг хүсвэл чийгтэй цаасан алчуураар ороож хөлдөөгчинд хэдэн минут байлгах хэрэгтэй.

Хэрвээ таны ундаа өрөөний температурт бүлээн байгаа бол уг аргыг ашиглан хурдан хүйтэн болгоорой.
Утсаа цэнэглэж байхдаа гэрийг нь салгах

Утсаа гэртэй нь цэнэглэх үед илүү их халдаг учир заавал гэрийг нь салгаж байгаарай.