Хүн ухаан сууж хувьссанаас хойш үгээр өгүүлбэр бүтээж түүгээрээ ойлголцож ирсэн билээ. Гэвч зөвхөн өгүүлбэрээр харьцахаас илүү биеийн хөдөлгөөн, байрлал гэх мэт зүйлийг ашиглан яг л ярилцаж буй мэт мэдээлэл авах боломжтой байдаг.

Биеийн хэл буюу хөдөлгөөнөөр мэдээлэл авах

Амаараа ярилцах нь цорын ганц харилцах арга биш. Аман бус эсвэл биеийн хэл гэж байдаг. Хүн харилцах үедээ өөрөө ч мэдэлгүй биеийн хөдөлгөөн хийдэг бөгөөд түүгээр дамжуулан маш олон мэдээлэл авах боломжтой байдаг.

Толгойгоо маажих

Толгойгоо маажих үйлдэл нь хамгийн түгээмэл байдаг ба зүгээр л загатнаад маажсан тохиолдол ч байдаг. Харин тухайн хүн олон дахин уг үйлдлийг хийх үед ямар нэг зүйл ойлгоогүй, будлисан, стресс, бухимдлыг илэрхийлдэг.

Олон дахин нүдээ анивчих

Нүдээ аних үйлдэл нь хүний байгалийн зохицолгоо билээ. Гэвч хэтэрхий олон анивчих нь стресс, сандрах, худлаа ярьсан гэх мэт зүйлсийг илтгэдэг.

Уруулаа чангалж хөдөлгөх

Уг амны хөдөлгөөн нь олон янзын тайлбартай байх ба ихэвчлэн ямар нэг зүйлтэй санал нийлээгүй эсвэл дургүйцсэнг илэрхийлдэг. Мөн бухимдал, стресс, өөрийн сэтгэл хөдлөлийг нуух гэсэндээ хийдэг байна.

Баруун эсвэл зүүн талруу харсан байдал

Хүнтэй харилцах үед аль зүгрүү харсан байгаагаас шалтгаалан олон олон зүйл мэдэх боломжтой байдаг. Хэрвээ тухайн хүн ярьж байхдаа зүүн талруу харсан бол өмнөх дурсамжаа санахыг хичээж байна. Хэрвээ баруун талруу харсан бол ямар нэг зүйл сэтгэн бодож бодит байдлыг гуйвуулахыг хичээж байна.

Хамартаа хүрэх

Хамартаа хүрэх үйлдэл нь тухайн хүн түгшүүртэй, сандарсан, ямар нэг зүйлийн талаар итгэл үнэмшилгүй байгааг илэрхийлдэг байна.

Хүзүүндээ хүрэх

Хүзүүндээ хүрэх үйлдэл нь тухайн хүн тухгүй, стресстэй байгааг илэрхийлэх бөгөөд хүзүүндээ хүрч өөрийгөө тайвшруулахыг хичээж байна гэсэн үг.