Одоо цагт айл бүр бичил долгионы зуухтай болсон ба хоол хүнсээ түргэн хугацаанд бэлтгэх, халаах гэх мэт зорилгоор ашигладаг бол яагаад ч хийж болохгүй зарим нэг зүйл байдаг гэнэ.

Чанасан өндөг

Чанасан өндгийг халаах үед ус нь ууршиж даралт ихэссэнээр хагарах аюултай байдаг. Өндөгний хальс хэтэрхий нимгэн тул яагаад ч барьж дийлэхгүй юм.

Лууван

Лууванг зууханд болгож болох ч гэсэн арилгаагүй, шороотой лууван зууханд хийх үед шороонд агуулагдаж байгаа минерал нь оч үсэргэж улмаар бичил долгионы зуухыг эвдэх аюултай.

Улаан лооль болон сүмс

Яг чанасан өндөгтэй адилхан бөгөөд дотор нь агуулагдах шингэн ууршсанаар даралт ихсэж цацрах аюултай.

Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн

Боловсруулсан маханд их хэмжээний давс, амт оруулагч, химийн бодис агуулагддаг ба зуухны цацраг туяанд орсноор таны холестерины хэмжээг ихэсгэж улмаар зүрх судасны өвчинд хүргэнэ.