ОРЦ:
- 2 өндөг
- Аяга сүү – 1 (Халуун эсвэл хүйтэн байж болохгүй, өрөөний температурт байх)
- Сахар – 1 хоолны халбага
- Давс – 1/3 цайны халбага
- Хүнсний сод – 1/2 цайны халбага
- Ургамлын тос – 1 хоолны халбага
- Хайлуулсан цөцгийн тос – 2 хоолны халбага
- Гурил – 1 аяга

Хийх арга:
- Том аяганд өндөг, сүүгээ хийж холино.
- Хольсны дараа сахар, давс, хүнсний сод, ургамлын тос, цөцгийн тос хийж холино.
- Гурил болон сүүгээ аажим аажмаар хийнэ. Том ширхэг үлдэхгүй болтол нь хутгана.
- Хайруулын тавгаа бага зэрэг тослоод дунд зэрэг дээр халаана. Аяганы 1/4 зуурмаг аван хайрч эхэлнэ.
- Блинчикний нэг талыг 30 секунд хайрна.