Хятадын Smitizen компани таныг хүссэн хэмжээнд булчинлаг харагдуулах силикон материалтай өмсгөл бүтээжээ. Булчинлаг болгодог энэхүү хувцасаа бодит харагдуулахын тулд шар үс, судас, булчин хэлбэржүүлэгч зэргийг давхар суулгаж өгсөн байна. Булчинлаг өмсгөл нь онлайн худалдааны сайтуудаар зарагдаж олонд танигдаад байгаа юм байна.

Булчинлаг өмсгөлийг жүжигчид кино, нэвтрүүлэг, шоунд өмсөх болжээ. Харин фото зураг авалтанд багахан фотошоп байхад жинхэнээсээ булчинтай мэт харагдах болсон байна. Хятадын сошиал орчинд булчинлаг өмсгөл өмссөн залуусын бичлэг, зургаа тавих нь ихэсжээ.

Мэдээж өмсгөл бүрт чанараа дагасан үнэ бий. Жишээ нь: 800-5000 юанийн хооронд та энгийн булчинлагаас авахуулаад олон төрлийн хувцас үйлдвэрлэгдэж байгаа ажээ. Ихэнх өмсгөлүүдэд 2 жилийн баталгаа олгодог байна.