Хүн болж төрснийх ядаж амьдралдаа ганц удаа ч болов очиж үзэх ёстой гайхалтай үйл ажиллагаа болон баяр гэж байдаг. Мөнгөө хадгалж, хурааж байгаад нэг очоод үзэхэд хэзээ ч харамсахааргүй л олон олон наадам бий? Иймд манай сайт та бүхэнд дэлхий дахинд жил бүр болдог хамгийн хачирхалтай бөгөөд сэтгэл хөдөлгөм наадмуудыг хүргэж байна

Энэтхэг: Холи наадам

Энэ магадгүй дэлхийн хамгийн өнгөлөг баяр байж магадгүй. Энэтхэгт өргөн тэмдэглэдэг Холи буюу Өнгөний баярт хүмүүс хоорондоо өнгөлөг нунтаг, будаг цацдаг байна. Өнгө бүр өөрийн гэсэн утгатай, жишээ нь: Улаан өнгө нь цэвэр ариун байдал, ногоон өнгө нь эрч хүч, цэнхэр өнгө нь тайван, шар өнгө нь ариун сэтгэлийг илэрхийлдэг ажээ.

Өмнөд Солонгос: Бурёнг шаврын наадам

Анхны Бурёнг шаврын наадам наадам нь 1998 онд зохион байгуулагдсан бөгөөд энэ нь анх гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгааны ажил байжээ. Зарим судалгаагаар энэ шавар нь Израилийн С.ө.нөсөн тэнгисийн шавраас ч илүү эмчилгээний шинж чанартай байсан гэжээ. 17 дахь удаагийн Бурёнг шаврын наадмаар 329 сая жуулчид оролцсон байдаг.

Испани: Ла Томатина наадам

Испанийн Буньол хотод жил тутам болдог “улаан лоолийн наадамд” жил болгон 20000-30000 хүн оролцдог. Та энэхүү наадамд улаан лоолиор байлдахаас гадна Буньол хотод театрчилсан болон хөгжмийн тоглолтууд, тэмцээнүүд, яармаг худалдаа болдог байна. Түүнчлэн арга хэмжээнд оролцогчид Испанийн үндэсний “паэлья” хэмээх хоолыг амталж үзэх боломжтой. 

Австрали: Тарвасны наадам

Энэхүү баяр ёслолын үеэр та оролцож болох олон янзын арга хэмжээнүүд байдаг (жишээлбэл: Тарвас спартакиада, тарвас хүүхдүүд, тарвасны марафон) гэх мэт. Мөн өөрийнхөө ургуулж чадсан хамгийн том тарвасыг авчирч тэмцээнд оролцож болно. Одоогийн дээд амжилт нь 99.7 кг хүрчээ.

Испани: Каскаморрас хар тосны наадам

Энэхүү наадмын үеэр 2 хот ариун дүр төрхийг эзэмшихийн төлөө өрсөлддөг. Нэг хотын иргэд өөрсдийгөө хар тосоор хучиж, эсрэг талын хүмүүсрүү хүрэх гэж хичээдэг бол нөгөө тал нь хамгаалахын тулд оливын тос, өндөг, гурил бэлтгэдэг байна. Хэрэв оролцогчид цэвэр үлдэж чадвал ариун дүр төрхийг хадгалсан хэмээн үзэж хотоос нь авч явж болно гэж домогт өгүүлдэг ажээ.

Англи: Бяслагны наадам

Англичууд Куперсхилдийн бяслагны уралдааныг хэдэн зууны турш явуулж байна. Жил бүр хаврын сүүл сард хэдэн зуун үзэгч цугларсан нэгэн тэмцээн болдог. Энд 5 килограмм жинтэй дугуй бяслагийг өндөр уулын оройгоос өнхрүүлж, тэмцээнд оролцогчид энэ бяслагийг барьж авахаар гүйлддэг байна.

Итали: Жүржний наадам

Энэ наадам Испаний Ла Томатина наадамтай төстэй. Энэ наадмаар ойролцоогоор 250 тн жүрж бие биерүүгээ шидэж бяцалдаг байна. Хэрвээ та төсөөлж чадахгүй байгаа бол халимнаас 2 дахин илүү жинтэй гэсэн үг юм.

Уэльс: Намганд сэлдэг наадам

Хүмүүс бид төрөл бүрийн сонин хачин зүйл сэтгэж байдаг. Тэгвэл Уэльсд болдог намганд сэлдэг энэхүү наадам таньд ямар санагдаж байна. Хэрвээ та итгэлтэй байгаа бол 1 минут 18.81 секундын дотор 109.7м-ээс илүү сэлж чадвал та шинэ амжилтын эзэн болох ажээ.

Испани: Улаан дарсны наадам

Хэрэв та дэлхий дээр ямар нэгэн том уух юмны наадам болдог уу? гэж бодож байсан бол бид зөвхөн танд зориулж улаан дарсны наадам оллоо. Энэхүү наадмын зорилго нь хүн бүрийг маш их дарсаар норгох явдал юм. Цагаан хувцас өмссөн хүн үлдэхгүй бөгөөд наадмын үеэр 500 литр орчим улаан дарс хэрэглэдэг байна.

Тайланд: Санкрон усны наадам

Тайландын “Санкрон” хэмээх шинэ жилийн, шинэ өдрийн баяр нь дэлхийн хамгийн том усан байлдаан гэж нэрлэгддэг аж. Мянга мянган хүмүүс цугларч нэгнээ усаар норгож, баяр цэнгэлийг бэлэглэдэг ажээ.

Испани: Елс Енпарнатс наадам

Энэхүү наадам нь хоолоор байлдах баяр бөгөөд ихэвчлэн өндөг, гурил, жигнэмэгийг бие биерүүгээ шиддэг гэнэ. Гадны хүний нүдээр харахад үнэхээр эвгүй ч гэсэн тэдэнд бол элбэг дэлбэг баян цатгалан байхын билэгдэл болдог хамгийн чухал наадам нь ажээ.

Тайланд: Сармагчин хооллох наадам

Нутгийн иргэд ойр орчимдоо сармагчин байлгах нь аз авчирдаг гэдэгт итгэдэг ажээ. Нэг ширээн дээр гэхэд 2000кг жимс тавьдаг бөгөөд олон олон сармагчин гэдсээ цадтал иддэг байна.

Шотланд: Голден ретриверын наадам

Хэрвээ та голден ретриверт хайртай бол энэ магадгүй таны хамгийн дуртай баяр болох бизээ. Хамгийн сүүлд 400 гаруй голден ретривер нэгэн зэрэг цугларсан байна.

Та юу гэж бодож байна? Аль наадам таньд хамгийн их таалагдсан бэ?