Хэн нэгэнд виртуал технологи(VR) гэж хэлэх үед видео тоглоом гэж боддог байж болох юм. Гэвч VR нь үнэндээ маш хүчирхэг бөгөөд хүссэн ертөнцөө бүтээж бүр бурхан болсон эхнэртэй нь уулзуулах хэмжээний чадварлаг ажээ.
Уг үйл явдал нь Өмнөд Солонгосын “Би чамтай учирсан” нэртэй баримтад нэвтрүүлэг дээр болжээ. 51 настай Ким Жун Су гэх залуу эхнэрээ сүүлд бурхан болоход нь буюу 4 жилийн өмнө л харсан юм. Харин энэ нэвтрүүлгийн сайхан сэтгэлт хүмүүс 6 сарын турш хос хоёрыг ахин уулзуулахын тулд хичээн зүтгэжээ.

Ким-ын эхнэр хүнд өвчнөөр бурхны оронг зорихдоо 5 хүүхдээ нөхөртөө даатган үлдээсэн байна. Харин Ким-ын цорын ганц хүсэл бол эхнэрийнхээ сүүдрыг ч болов ганц удаа харах явдал ажээ. Виртуал ертөнцөд аль болох үнэмшилтэй байлгахын тулд жүжигчинг тусгай хувцас өмсгөн хөдөлгөсөн байна.
