Хурдан, амттай, цаг хэмнэдэг, бэлтгэхэд амархан хоол бол бэлэн гоймон билээ. Гэвч уг хоол нь хүнд хэрхэн нөлөөлдөг талаар та судалж үзсэн үү?

Өдөрт авах натрийн хэмжээ ганц бэлэн гоймон идэхэд дүүрдэг

Давс болон нүүрс усыг хүн зохицуулалттай хэрэглэх ёстой бөгөөд бэлэн гоймон нь уг зүйлсийг ихээр агуулдаг. Нэг бэлэн гоймон идэхэд өдөрт авах натрийн хэмжээ дүүрч, ихдэх магадлалтай байдаг. Мөн уг хоолонд амин дэм, витамин, эрдэс бодис маш бага хэмжээтэй байдаг.

Бэлэн гоймон идэх үед хүн биедээ их хэмжээгээр ус хуримтлуулдаг

Бэлэн гоймон идсэний дараа гэдэс дүүрч, залхуу хүрдэг билээ. Энэ нь таны бие хэтэрхий их ус хуримтлуулж буй явдал юм. Мөн түр хугацаанд жин нэмдэг.

Ходоодонд удаан шингэдэг

Гоймон нь боловсруулагдсан хоол учир ходоодонд удаан шингэдэг. Энгийн гоймон ходоодонд ороод 2 цагийн дараа шингэдэг бол бэлэн гоймон 2 цагийн дараа дөнгөж шингэж эхэлж байдаг байна.

Өвчин тусах магадлалыг ихэсгэнэ

Долоо хоногт ядаж 2 удаа бэлэн гоймон иддэг эмэгтэй хүн чихрийн шижин, зүрх өвдөх магадлал ихтэй байдаг байна. Бэлэн гоймонгийн гол амтлагч бол натрийн глутамат юм.

Хуурай амтлагчтай уутыг хаяж эрүүл хүнсээр орлуулах

Бэлэн гоймонг эрүүлээр идэх нэгэн арга бол эрүүл хүнс нэмж амтлах юм. Ингэснээр натрийн хэмжээг удирдаж, амин дэм нэмж чадна. Хуурай амтлагчтай уут нь натрийн глутаматаар дүүрэн учир хогийн саванд хийх нь зүйтэй.

Эрүүл хоол нь үргэлж бэлэн гоймонгоос дээр байх болно

Хааяа нэг бэлэн гоймон идэхэд таны эрүүл мэндэд бараг нөлөөлөхгүй ч үргэлж идэх нь мэдээж асуудал үүсгэнэ. Бидний өгөх зөвлөгөө бол бэлэн гоймонгийн хэрэглээгээ хязгаарлах явдал юм.
Мэдээж хурдан, амттай, бэлтгэхэд амархан гэдгийг мэддэг ч танд сайнаар нөлөөлөхгүй гэдгийг анхаараарай.