Хурим найр, төрсөн өдрийн ширээний гол амттан нь бялуу. Бялууг маш нарийн ширхэгтэй, уургийн агууламж бага гурилаар хийдэг бөгөөд түүнийг хийх хэдэн сая жор байдаг. Одоо үед бол бялууг хамт олноороо идэх нь энгийн үзэгдэл болжээ. Иймд манай сайт та бүхэнд бялууг хуваах сонирхолтой аргуудаас хүргэж байна.

#1

#2

Сонирхолтой баримт: Бялуу анх МЭӨ VI зууны үед эртний Ромд үүссэн бөгөөд баярын үеэр бялуу зүсэх ёслол Ромын эзэнт гүрнээс үүдэлтэй юм байна. Тэр үед хуримын ёслолын ажиллагааг бялуу хувааж эхлүүлдэг байж. Эртний Грекчүүд МЭӨ I зуунд бяслагтай бялууг хийдэг байсан ба орц, найрлагын хувьд гурил бараг хийдэггүй байжээ.

#3

#4

Сонирхолтой баримт: Харин шоколадтай бялууг Германд хийдэг байжээ. Мөн бялуун дээр тухайн хүний настай ижил тооны лаа асааж, хүслээ шивнэн үлээх заншил анх Германд XVIII зуунд үүссэн байна. XIX зуун гэхэд баярын бялуугүйгээр өрнөдийнхний төрсөн өдрийн баярыг төсөөлөхөөргүй болжээ. Мөн лааг нэг амьсгалаар үлээн унтраавал хүсэл нь биелдэг.

#5

#6

#7

Сонирхолтой баримт: Харин төрсөн өдрийн /Happy birthday to you/ дууг АНУ-ын Льюсвилл хотын цэцэрлэгийн багш Пэти Хилл 1893 онд зохиосон байна. Энэ дуу нь “Дэлхийд хамгийн их хүн мэддэг” гэсэн үзүүлэлтээр Гиннессийн номонд бичигдсэн байна.

#8

Та бялуунд дуртай мөн хамт олноороо идэх дуртай бол эдгээр аргуудыг хэрэглээд үзээрэй.