Зарим хүмүүсийн хувьд ажил нь зүгээр нэг талхны мөнгөө олох арга зам биш харин аз жаргал нь болдог бололтой. Тэд сайн дурын ажил хийдэг ч бай, өдрийн 8 цагийн хуваарьтай ч бай зарим хүмүүсийн хувьд ажил нь хүсэл тэмүүлэл, заримдаа бүр дуудлага болж хувирдаг. Энэ үүргээ тэд ариун номлол гэж үздэг биз ээ, супер баатрууд дэлхийг илүү сайхан газар болгоход тусалдаг бол бүх зүрх сэтгэлээ ажилдаа зориулдаг хүмүүсийн ачаар олон хүмүүс аз жаргалыг олдог гэнэ.
Манай сайт та бүхэнд бүх зүрх сэтгэлээ ажилдаа зориулдаг хүмүүсийн хөгжилтэй 15 фото зураг хүргэж байна.
1. Аав маань Африкт дунд сургууль байгуулах гэж олон жилийг зориулсан. Өнөөдөр нээлтээ амжилттай хийлээ

2. Би амьтан аврах мэргэжилтэй. Яаралтай дуудлага ирэх үед би үсээ будаж байсан

3. Манай ахлах сургуулийн багш нар хүүхдийн эмнэлэгт мөнгө хандивлах зорилгоор үсээ хусуулсан

4. Аав маань UPS-ийн жолоочоор 30 гаруй жил ажиллаж байна. Баярын өдрүүдээр хүргэлт хийхдээ энэ малгайг өмсдөг

5. Майк, манай сургуулийн хамгаалалтын ажилтан, сургуулийн эхний өдөр сурагчдыг үүдэн дээр угтаж авч байгаа нь

6. Манай ээжийн асрамжийн газрын нэг ажилтан хүн бүрийг баярлуулах арга олсон бололтой

7. Аав маань сургуулийн эрхлэгч ажилтай. Өдөр бүр аав маань хүүхдүүдийг автобуснаас буулгахад тусалдаг

8. Охин маань төрсөн өдрөөрөө сургуульдаа очиж чадаагүй юм. Тиймээс багш нь ангийхан бүх хүүхдүүдтэй нь хамт 30 минутын турш ZOOM-ээр баярын мэнд хүргэсэн.

9. Манай ах Тусгай эрхтэй боловсролын багш мөн хоёрдугаар зэргийн хар бүстэй. Энд тэрээр ‘Уншихыг сурталчилж байна’

10. Аав маань мужаан хүн бөгөөд биднийг нүүж ирснээс хойш манай байшин ямар их өөрчлөгдсөнийг харлаа

11. Миний сүйт залуугийн ээж багш мэргэжилтэй бөгөөд гэрээсээ багшлах шинэ ажлын байрандаа засвар хийжээ.

12. Манай хүүхдийн эмнэлгийн сувилагч нар хүүхдүүдийн сэтгэлийг баясгахын тулд TMNT шиг хувцасласан байгаа нь

13. Би эмнэлгийн эмч бөгөөд гудамжны үзлэгийн үеэр хүүхэлдэй тоглох чадвараа ашиглаж, хүүхдүүдэд хэрхэн анхан шатны боолт хийхийг зааж өгсөн.

14. Аав маань багш хүн. Сүнсний баяраар 7 хоног хийсэн тийрэлтэт цүнхтэйгээ сургуульдаа явсан. Маш олон хүүхдийг инээлгэсэн дээ.

15. Хөгжимчин найз маань ахмад настнуудад зориулж гэрийнхээ үүдэнд дуу дуулж өгч байгаа нь

Та юу гэж бодож байна? Ажилдаа чинь сэтгэлээсээ хандах нь аз жаргалтай амьдрах үндэс мөн үү?