Бөглөрсөн угаалтуур бол нийтлэг бөгөөд хамгийн ядаргаатай асуудлуудын нэг билээ. Хэдэн сарын дараа гэхэд л бөглөрчхөөд гэрийн ажил салгардуулж байдаг. Харин манай сайт уг асуудлыг шийдэх хамгийн хямд, хялбар аргыг та бүхэндээ танилцуулж цаг болон мөнгийг тань хэмнэхэд туслах болно.
Тослог ихтэй бөглөөсийг хүнсний сод, давс, цагаан цуу ашиглан шийдвэрлэнэ

Юуны түрүүнд хамгийн хүчирхэг шийдлээр эхэлцгээе. Буцалсан халуун усыг угаалтуур уруу хийж бөглөөсийг зөөлрүүлнэ.
1. Хагас аяга хүнсний сод, 1/4 аяга давсыг хооронд нь хольж угаалтуур уруу хийнэ.
2. Нэг аяга цагаан цууг буцлах хүртэл нь халааж мөн угаалтуур уруу хийнэ.
3. Угаалтуурын нүхнээс хөөс гарч ирэх учир хурдан нүхийг таглана
4. 15-30 минут хүлээж дахин буцалсан халуун ус хийнэ.
Давс болон буцалсан халуун ус ашиглан шийдвэрлэх

Хэрвээ бөглөөс дөнгөж үүсээд байгаа бол уг аргыг ашиглах нь зүйтэй. Давс нь хоолойг цэвэрлэж, бактери болон эвгүй үнэрийг дарах болно. Уг арга нь тийм ч хүчирхэг биш учир хэд хэдэн удаа давтах хэрэгтэй.
1. Хагас аяга давсыг угаалтуур уруу хийнэ.
2. Данх дүүрэн буцалсан усыг дээрээс нь хийнэ.
3. Крантаа хамгийн халуун дээр нь тааруулж дээрээс нь мөн хийж өгнө.
4. Хэрэгтэй гэж үзвэл давтан хийж бөглөөсийг гаргаарай.
Цагаан цуу болон хүнсний сод

Цагаан цуу болон хүнсний сод нь бөглөөс гаргадаг шилдэг баатрууд л гэсэн үг. Хүн болгоны гэрт байдаг уг хоёр бүтээгдэхүүн нь хямд бөгөөд хурдан хугацаанд бөглөөсийг гаргах юм.
1. Угаалтуур уруу халуун ус хийнэ.
2. Нэг аяга хүнсний содыг нүх үрүү хийнэ.
3. Халуун ус болон хүнсний содыг 1:1 харьцаатайгаар хольж хүнсний сод дээр хийнэ.
4. Ус хийх үед хөөсрөх учир ямар нэг зүйлээр нүхийг таглаж аль болох гаргахгүй байх хэрэгтэй.
5. Ингээд сүүлд нь халуун ус дахин хийж өгнө.