Видео тоглоом тоглогчид дунджаар нэг долоо хоногт 6 цаг тоглоом тоглодог. Мэдээж хэтэрхий их тоглох нь нүд болон нуруунд эерэгээр нөлөөлөхгүй ч олон олон сайн талтай юм.

Уг асуудлын дагуу судалгаа хийжээ.

Видео тоглоом тоглох нь үнэхээр бидэнд сайнаар нөлөөлж, оюуны чадамжийг сайжруулдаг уу? гэсэн асуултанд хариулахын тулд судалгаа хийжээ. 55-75 насны 33 хүнийг сонгон авч 3 бүлэгт хуваарилжээ. Эхний бүлэг хүмүүст зөвхөн Mario 64 гэх тоглоомыг өдөрт 30 минут тоглохыг үүрэг болгож, хоёр дахь бүлэг хүмүүсийг төгөлдөр хуурын хичээлд суулгаж, үлдсэн бүлэгт ямар ч даалгавар өгөөгүй байна.

Үр дүн нь

Ингээд 6 сарын дараа нийт хүмүүсээ MRI шинжилгээнд оруулжээ. Зөвхөн тоглоом тоглож байсан эхний бүлэг хүмүүсийн шинжилгээний хариу бусдаасаа өөр байсан бөгөөд богино хугацааны санах ой сайжирч, сэтгэцийн эрүүл мэнд дээшилсэн нь харагдаж байсан юм.

Хүний сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг нь батлагдсан

Видео тоглоом тоглох нь :

Асуудлыг хурдан хугацаанд шийдэж гарах гарц хайхад тусалдаг
Бусад асуудлаа түр хугацаанд мартахад тусална
Таныг ухаалаг болгоно
Тетрис шиг тоглоом нь хүнийг тайвшруулна

Хэтрүүлэн тоглох нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул тааруулж тоглоорой