Хөргөгчний эвгүй үнэр, зууханд хоол халаах үед голдоо хүйтэн байх гэх мэт өдөр тутмын жижиг асуудлыг ухаалгаар шийдэх аргыг танилцуулж байна.
Богино долгионы зууханд хоол халаах

Богино долгионы зууханд хоол халаах үед зөвхөн ирмэг хэсэг халчихсан голдоо хүйтэн байдаг уу? Зуухны долгион хоолонд очиж байгаа ч доороосоо халахгүй байгаад гол учир байгаа юм. Үүнээс сэргийлэхийн тулд хоолоо ирмэгээр нь тойруулж дугуй хэлбэртэй болгож байгаад халаах хэрэгтэй.
Төмс муудахаас сэргийлэх

Орчин үед хоолны хаягдлаас сэргийлэхийг их хичээдэг болсон. Харин төмс нь амархан муудчих гээд байдаг учир хажууд нь алим тавьж, сонгиноос хол байлгаж, сэрүүн харанхуй газар хадгалах хэрэгтэй.
Өндөгний цагааныг амархан ялгах

Өндөгний цагааныг ялгахад танд ямар ч тусгай зүйл хэрэггүй бөгөөд хүн болгоны гэрт байдаг нүхтэй халбага байхад болно.
Цагаан цуугаар угаасан гүзээлзгэнэ удаан шинээрээ байдаг

Гүзээлзгэнэ бол хамгийн хурдан муудчихдаг жимснүүдийн нэг. Жимс угаах аяганд, нэг аяга цагаан цуу, найман аяга ус хийж гүзээлзгэнээ угаана. Ингээд сүүлд нь усаар зайлж идэхэд бэлэн болно.
Шилэн савны эвгүй үнэрийг сонингийн цаас ашиглан арилгах

Шилэн савыг хичнээн угаагаад эвгүй үнэр нь арилдаггүй билээ. Харин дотор нь сонингийн цаас сайтар базаж хийгээд 24-48цаг байлгахад үнэр нь арилсан байх болно.
Хөргөгчний эвгүй үнэрийг хүнсний сод ашиглан арилгах

Муудсан хүнсний ногоо, жимс, хоол гэх мэт зүйлс нь хөргөгчинд удаан хугацааны туршид эвгүй үнэр суулгадаг. Харин хүнсний содны савыг нь онгойлгож хөргөгчид хадгалах үед үнэрийг нь өөртөө шингээдэг байна.