Баян, алдартай болно гэдэг хүн болгоны мөрөөдөл билээ. Ихэнх хүмүүс өөрийн хүч хөдөлмөрөөр мөнгөтэй болж байхад хэсэг бүлэг хүмүүс гэнэт баяжиж байдаг. Гэнэт баяжих нь зөвхөн үлгэрт гардаг мэт сонсогддог уу?

Кевин Льюис

2013 оны 8 сард 1 сая долларын бэлэгтэй уралдаан зарлагдсан бөгөөд шагналын эзэн нь Кевин Льюис хэмээх залуу тодорчээ. Гэвч ажилтнуудын буруутай үйлдлээс болж буруу Кевин Льюис-ийг шагналын эзнээр тодруулсан байв. Харин тухайн байгууллага нь хоёр Кевин Льюис-ийг хоёуланг нь шагналын эзнээр тодруулах нь зүйтэй хэмээн үзэж хоёр залуу саятан болжээ.

Гленда Блэквелл

Хойд Коралинод амьдардаг Гленда Блэквелл гэх эмэгтэй хусдаг сугалаан байнга авч байдаг нөхрөөсөө залхажээ. Тэрээр нөхөртөө хусдаг сугалаанд хүн хэзээ ч хождоггүй, мөнгөө дэмий үрж буйг батлахын тулд сугалаа худалдан авчээ. Харин худалдаж авсан сугалаа нь сая доллар байсан ба сугалаа нь оргүй хоосон гэдгийг батлах төлөвлөгөө нь талаар болжээ.

Ричард Нолл

2015 оны 1-р сард Ричард Нолл гэх залуу 100 доллар задлуулах гээд дэлгүүр оржээ. Тэрээр зүгээр л сугалаа авмаар санагдаж хоёр ширхгийг авчээ. Энэ түүний амьдралдаа гаргаж байсан хамгийн шилдэг шийдвэр байсан ба 10 сая долларын ялагч болжээ

Мөн сугалаа зарсан худалдагчид нь 50,000 доллар бонус болгон өгчээ.