Ухаалаг утас хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон бөгөөд тиймдээ ч дунджаар 4 цаг ашигладаг. Мөн хосуудын харилцааны хувьд гар утас нь тийм ч сайхан зүйл авчирдаггүй байна.

Яагаад инээмсэглэж байгаагаа хэлдэггүй

Хайртай хүнтэйгээ ойрхон, хамт байгаа ч тэрээр утсаа хараад ганцаараа инээх нь ямар ч хүнд таагүй, хардах мэдрэмж төрүүлж байдаг. Харин яагаад инээж буйгаа хэлэх үед л уг алдаа нь засагдаж буруу ойлголцол үүсэхгүй юм. Хамтдаа үргэлж инээлдэж, цагийг зугаатай өнгөрүүлдэг хосууд урт удаан хугацаанд хамт байдгийг судалгаагаар тогтоожээ.

Утсаа үргэлж авч явдаг

Утас нь яг л гартай нь наалдчихсан мэт өрөөнөөс гарсан ч утсаа авч явдаг хүн байдаг. Уг зүйл нь энгийн нэгэн зуршил ч гэсэн таны хамтрагчид буруу ойлголт төрүүлж итгэл үнэмшлийг нь багасгаж магадгүй юм.

Утсаа барьсан чигээрээ харилцан ярилцах

Болзоонд явах эсвэл зүгээр л уулзаж байсан ч утсаа харангаа ярилцах нь буруу зуршил юм. Хэдэн жилийн өмнө нь ийм зуршил нь буруу гэж үзэж байсан ч одоо энгийн нэгэн үзэгдэл болчхоод байгаа билээ. Судалгаанаас үзэхэд нийт хүмүүсийн 46.3% нь уг зуршлыг буруу гэж үздэг харин 22.3% нь салсан шалтгаан нь уг зуршил байсан гэжээ.

Ямар ч мэдэгдэл ирсэн шууд шалгадаг

Утасны мэдэгдэл хүнд хэрэгтэй ч яг одоо л шалгахгүй бол ямар нэг зүйлээс хоцрох гээд байгаа юм шиг санагддаг уу? Хэрвээ тийм бол утасныхаа мэдэгдлийг та ангилан цэгцэлж чичиргээн дээр нь тааруулах хэрэгтэй. Ингэснээр та хайрт хүндээ зарцуулах цагаа уртасгах юм.

Хоолны цагаар утсаа шалгах

Орчин үед цаг бол алт болчихсон учир хамтдаа хооллоно гэдэг алдаж боломгүй боломж билээ. Уг боломжийг ашиглан та хайрт хүнд цагийг зарцуулж утсаа түр хойш тавиарай. Нэгэн дээвэр дор амьдардаг хүмүүс харилцан ярианы ду.тагд.лаас болж салж саринах нь утгагүй шалтгаан юм.