Хүний бие цаг хугацааны эрхээр өсөх үед гормоны үйл ажиллагаа хамгийн их үүргийг гүйцэтгэж байдаг. Таны ааш зан, биеийн байдалд шууд холбоотой байдаг байна.

Батга

Батга нь олон янзын шалтгааны улмаас гардаг бөгөөд жишээ нь:

  • Нүүрний ариун цэвэр муу
  • Буруу дэглэм барих
  • Сарын тэмдгийн үед

Хэрэв та үргэлж батгатай тэмцдэг бол энэ нь гормоны өөрчлөлтийн шинж тэмдэг юм.

Илүүдэл жин

Олон хүмүүс илүүдэл жингээс болж шаналдаг. Дуртай хоолноосоо татгалзаж, спортоор хичээллэж, дэглэм баридаг. Гэтэл ямар ч хүч хөдөлмөр гаргадаггүй, дуртай бүхнээ идээд жин багатай хүмүүс байдаг. Энэ бүхний хариулт нь гормоны тэнцвэрт бус байдалтай шууд холбоотой байдаг байна.

Ядрах

Өдөрт 8 цаг унтаад ч ядраад байгаа явдал нь гормоны тэнцвэрт бус байдалтай холбоотой.

Үс унах

Их хэмжээгээр үс унах нь нэг шинж тэмдэг нь юм. Хамгийн шилдэг шампунь хэрэглэсэн ч энэ асуудалд туслахгүй л болов уу. Гормоны шинжилгээ өгч эмчид хандах хэрэгтэй.

Илүүдэл үс

Зарим эмэгтэйчүүд үс уналтыг зогсоохыг оролдож байхад зарим нь илүүдэл үсээ хусдаг байна.

Хөх, гар, нүүр гэх мэт төдийлөн үс ургадаггүй хэсгүүдэд үс ургаж эхлэх нь гормоны өөрчлөлтийн шинж тэмдэг юм.