Түүний нэрийг Фатима Осман гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй тэрээр Ливаны иргэний дайнд шархдаж гар хөлгүй болжээ. Түүнийг нэгэн хаягдсан машинд на с бар сан байсныг хоёр уут дүүрэн бэлэн мөнгөний хамтаар олжээ. Бэлэн мөнгийг тоолоод үзэхэд 5 сая Ливан фунт буюу ойролцоогоор 3,300$ байв.

Үүний дараа хадгаламжийн дэвтрийг нь олсон бөгөөд дансанд нь 1.7 тэрбум Ливан фунт буюу 1.1$ сая байсан гэв.

Фатима Осман гуйланчлан энэ их мөнгийг цуглуулж чадсанд цагдаа хүчний байгууллага ихэд гайхаж байгаа тухайгаа хэлэв. Цагдаагийнхан Османы гэр бүлийг олж тогтоон энэ тухай хэлэхэд тэд ч гэсэн гайхширч байсан гэнэ. Ливаны цэрэг Османыг хооллож, ус өгч буй бичлэг сошиал ертөнцөөр цацагдаж Осман хүмүүст илүү танигдаж нэрд гарсан бол Ливаны цэрэг шагнуулсан гэнэ.