Амьдрал дээр дагагчтай байснаас сошиал хуудсандаа дагагчтай байсан нь дээр байх. Хэрвээ хэн нэгэн таны араас дагаад байвал тухайн үед юу хийхээ та сайн мэдэж байх хэрэгтэй. Ингээд хэрэгтэй зөвлөгөөгөө үзэцгээе
Эргэн тойрноо сайн ажиглах

Ямар гудамж, байшин, дэлгүүр, кафе байгааг сайн ажиглах хэрэгтэй. Өөрийн хаана явж байгааг мэдсэнээр таны давуу тал болох болно. Нарын гудамжнаас холуур яваарай.
Тусламж дуудах

Гэр бүлийн хүн эсвэл найз уруугаа залгаарай. Өөрийн байгаа газрын байршлыг хэлж ирж авахыг хэлэх. Олон хүмүүс үйлчлүүлж буй газар уулзаж хамт яваарай.
Олон хүнтэй газар уруу явах

Олон хүнтэй газар явах үед тэр ямар нэг үйлдэл хийж чадахгүй. Мөн та ямар нэг юмаа мартсан юм шиг халаасаа ухаж, юмаа мартчихаж гэж түүнд дуулдахаар хэлж жүжиглэн чиглэлээ өөрчлөн хурдан яваарай.
Шууд гэрлүүгээ явж болохгүй

Шууд гэрлүүгээ явчихвал таны амьдардаг газрыг мэдчихээд дараа нь буцаад ирэх магадлалтай учир таныг дагахаа больсон гэдэгтээ 100% итгэлтэй болсон цагтаа гэртээ хариарай.
Хэн нэгэнтэй ярилцах

Гудамжинд яваа хэн нэгэнтэй ярилцаж туслахыг хүсээрэй. Таныг ганцаараа биш гэдгийг мэдээд тайван орхих болно.