Хурд хэтрүүлдэг машинуудаас залхаж, аргаа барсан залуу замын хажууд хуурамч хурд хэмжигч хийжээ.
Түүний нэрийг Жим Дайк гэдэг. Уг тосгонд нүүж ирээд дөнгөж 3 сар болоод байсан бөгөөд тухайн тосгоны зам нь хөл хөдөлгөөн, дуу чимээ ихтэй гэдгийг нүүж ирээд мэджээ. Уг зам нь 50км/ц хурдны хязгаартай бөгөөд жолооч нар үүнийг хэтрүүлэн 100км/ц хурдтай давхидаг гэдгийг мэджээ.

Тосгоны дэлгүүрээс хоолой, хадаас, мод, шар будаг зэрэг зүйлсийг худалдан авжээ. 3 цагийн дотор хийж дуусгасан бөгөөд анх суурилуулсан өдрөөс эхлээд хүмүүс хурд хэтрүүлэхээ болижээ.
Нэгэн эмэгтэй машинаасаа буун уг хурд хэмжигч нь хуурамч эсвэл жинхэнэ эсэхийг асуужээ. Үнэхээр жинхэнэ бол жолооны үнэмлэхээ хураалгана хэмээжээ.
Жилийн эхээр уг зам дээр осол гарсан тул жолоочид хурдаа тохируулан жолоодох нь хамгийн чухал гэв.

Хөршүүд нь энэ санааг бүгд магтан сайшааж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн гомдол хүлээн аваагүй гэнэ.
Уг хуурамч хурд хэмжигчийн ганц дутмаг тал нь хүмүүс хуурамч гэдгийг нь мэдчихвэл ахин хурд хэтрүүлж эхэлнэ.