Хүн бүр гэртээ зочин урьж, буу халан суух дуртай байдаг. Гэвч энэ нь бодож байгаагаас амархан үйл ажиллагаа биш бөгөөд зочдыг болоод өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд хэд хэдэн зүйлийг хийх шаардлагатай байдаг.
Зочдод тухтай суух сандал
Бидний төсөөллөөр зочид ирэх үед том ширээн дээр тухтай сандалд суугаад хооллох сайхан билээ. Гэвч энэ нь ихэвчлэн бодит амьдралтай нийцэж чаддаггүй бөгөөд хүн болгонд тийм тавилга байхгүй.

Ихэнх хүмүүс зочид ирэх үед эвхдэг сандал ашигладаг. Харин энэ үед гэрийн эзэн хамгийн муу сандлыг өөртөө авч, зочдод эвдрэлгүй сандлаа өгөх нь зочдоо хүндэлж буй хэрэг юм.
Зочид ирэхээс өмнө хоолны ширээ засчихсан байх

Зочид гэрт ирнэ гэдэг ямар нэг баярт үйл явдал болж буйг илэрхийлдэг. Харин энэ үйл явдлыг бусниулдаг зүйл бол хэт бага хоол ширээн дээр байх эсвэл зочдыг хэтэрхий удаан хоолгүй хүлээлгэх байдаг. Мөн зочид дундаас хэн нэгнийг хоолны ширээ засахад туслахыг хүсэх нь маш бүдүүлэг зан юм. Гэрийн эзэн бүгдийг цагийн хуваарийн дагуу бэлдчихсэн байх ёстой.
Цэвэрлэхэд туслахыг хүсэж болохгүй

Маш их хэмжээний хоол хийж баярт үйл ажиллагаанд бэлдэхэд цаг хугацаа их ордог, амархан ажил биш гэдэг нь ойлгомжтой. Тэгсэн ч гэсэн зочдоос цэвэрлэх туслалцаа хүсэх нь тийм ч зөв санаа биш. Мөн зочид өөрсдөө туслахыг хүсвэл эелдгээр татгалзах нь сайн гэрийн эзний шинж юм.
Зочид ирэхээс өмнө хогоо хаях

Хүн болгон хэн нэгний гэрт ирээд хогийн саванд нь хог хаях хэрэг гардаг. Харин тэр үед хогийн сав нь хог, хоолны үлдэгдлээр дүүрэн үед бидний төсөөлөл нуран унадаг. Хэрвээ та гэртээ зочин урьсан бол хогийн саваа үргэлж хоосон байлгаж байгаарай.
Гэрийн эзэн ядарсан царай гаргаж болохгүй
Зочдыг урьсан гэрийн эзэнд хоолны талаар 2 сонголт байдаг: Өөрөө хоолоо хийж, баяр эхлэхээс өмнө ядрах эсвэл хоолыг хэн нэгэнд даатгаж өөрөө баяртаа бэлдэх.

Хоол хийх ямар хэцүү байсныг зочдодоо хэзээ ч ярьж болохгүй. Учир нь уг яриа нь гэрийн эзэн ядарсан нь зочдын буруу мэт санагдуулдаг аж.
Тэжээвэр амьтнаа өөр өрөөнд байлгах

Тэжээвэр амьтан мэдээж өхөөрдөм, хөөрхөн. Гэвч хүн болгон тэгж боддоггүй нь ойлгомжтой. Танайд ирсэн зочин тэжээвэр амьтанд дургүй эсвэл харшилтай байж болно. Мөн чанга дуу гаргах, үсэрч зочдын тайван байдлыг алдагдуулах, эвгүй үнэртэй гээд олон олон асуудал үүсгэх боломжтой юм.
Тиймээс тэжээвэр амьтнаа түрдээ өөр өрөөнд байлгаарай