Олон хүний хамгийн дуртай хоолнуудын нэг бол пицца билээ. Тэгвэл амтат пиццаг өөрөө хийж идвэл ямар вэ? Манай сайт та бүхэнд гэртээ амархан хийж болох амттай бөгөөд энгийн пиццаны жор хүргэж байна.
Алхам 1

- Исгэгч – 0,5 цайны халбага
- Давс болон элсэн чихэр – тус бүр 1 цайны халбага
- Гурил (шигшсэн) – 2 аяга
- Өндөг – 2 ш
- Ургамлын тос, чидун эсвэл олив

Бүлээн усанд давс, элсэн чихэр, исгэгчээ хийж хутгана. Үүний дараа гурил, өндөг, найруулсан усаа хийж сайтар холино. Хэдэн хүн байгаагаас хамаарч 32-40 см диаметртэй пицца хийж болно. Усаа хэтрүүлсэн бол гурил нэмж цацаж нухна. 40-60 минут амраасны дараа дугуй хэлбэртэй болгож сэрээгээр хатгаж нүх гаргана. Нүх гаргах арга нь пиццаг жигд болгоход туслах юм.
Алхам 2

Та өөрийн хүссэн орцоо хийж болно. Улаан лоолийг өөрөө хийж болох ч шууд бэлэн томатны соус ашиглаж болно. Бяслагны хувьд сайн хайлж наалддаг бяслаг байвал зүгээр жишээ нь моцарелла бяслаг байж болно. Нийтлэг гаргадаг нэгэн алдаа бол хамгийн сүүлд дахин бяслаг тарааж тавьдаггүй. Үүнээс болж пицца идэх үед хиам, ногоонууд тогтохгүй идэхэд хэцүү болсон байдаг. Пицца өрөх дараалал нь: Бэлдсэн суурь гурил – томатны соус – бяслаг – гол орц – бяслаг байна. Үүний дараа шарах шүүгээгээ 220 градус хүртэл халааж пиццагаа 15-20 минут жигнэнэ. Эхлээд шарах шүүгээгээ халаах ёстой гэдгийг битгий мартаарай.
Хэрвээ шарах шүүгээ байхгүй бол хайруулын тавган дээр бага зэргийн ургамлын тостой хийх боломжтой. Бага гал дээр 10-15 минут, хэрвээ таны хайруулын таваг наалдаад байдаг бол ургамлын тосны хэмжээг нэмээд хийгээрэй.