Зуны улирал хамгийн гайхалтай улирал боловч хорхой шавж ихсэж хүн бүрийн асуудал болдог билээ. Дэлгүүрээс мөнгөө үрэн байж хорхой шавжны эсрэг зүйлс худалдан авдаг. Тэгвэл гэртээ эдгээр аргыг ашиглан хямд шавж үргээгч хийгээрэй.
Хоосон шилэн сав бэлтгэх
Энд байгаа бүх жоронд шилэн сав ашиглагдах бөгөөд цэвэрхэн ариутгасан байх шаардлагатай юм. Савны тагийг онгойлгож эсвэл цоолж үнэр гаргах юм.
Шумуул үргээгч

Зун болгон бид шумуултай нүүр тулж яаж үргээх талаар боддог. Тэгвэл доорх жорыг ашиглаад үзээрэй.
- Хоосон шилэн сав
- Нимбэгний эфирийн тос
- Эвкалиптын эфирийн тос
- Цитронелла эфирийн тос
- Хагас нимбэг
- 2 розмарин мөчир
- 1 усан дээр хөвдөг лаа
Шилэн саваа нимбэг, розмарин, эфирийн тоснууд(хутгахгүй) болон усаар дүүргэнэ. Сүүлд нь лаагаа дээр нь тавьж асаагаарай.
Ялаа үргээгч

Усаар дүүргэсэн шилэн саванд хэд хэдэн зоос хийж нар сайн тусах газар байрлуулаарай. Мөн шилэн савны оронд уут ашиглаж болно.