Кошивон нийтийн байр

Та өөрийгөө ердөө 4 мкв цонхгүй өрөөнд амьдарч байна гээд төсөөлөөд үзээрэй. Солонгост маш олон ийм байр байдаг бөгөөд хамгийн хямдхан сарын түрээс нь $200, нойлын өрөөтэй бол $500 байдаг байна. Энэ жижиг амьдрах боломжгүй өрөө ч гэсэн орох хүмүүс маш их байдаг байна.

Энд ихэвчлэн хөдөө нутгаасаа явж Сөүлд амьдралаа залгуулахаар ирсэн хүмүүс байдаг байна. Жишээ нь: Оюутан, ганц бие настай хүмүүс, бага цалинтай хүмүүс байдаг байна.


Энэ зайд тэгвэл юу юу багтаж болох вэ? Зурагт, ор, ширээ, жижиг хөргөгч ингээл болоо том хэмжээтэй зүйл огт байж болохгүй бусад юмсаа дээгүүр өлгөж завсар зайгаар багтаадаг гэжээ.

Хана маш нимгэн учир хүмүүсийн чимээг сонсоод ганцаардах нь арай гайгүй байдаг. Заримдаа их халуун байдаг болохоор хаалгаа онгойлгож унтдаг гэжээ.


