Та гэр бүлийн хүмүүстэйгээ хичнээн дотно байсан ч ярилцан шийдэж болохгүй сэдэв гэж байдаг. Тухайн сэдвийг ярихад гэмгүй мэт санагдаж болох ч таны нандин хүмүүст өөрөөр нөлөөлж болох юм. Тиймээс ярьж болох, болохгүй зүйлсээ сайн мэдэж байх нь чухал юм.

Ирээдүйн төлөвлөгөө

Өөрийн зорилгоо дотно хүмүүстэйгээ хуваалцах үед бидний тархи тухайн зорилгыг аль хэдийн биелчихсэн мэт бодогдуулж байдаг. Ингээд хийхийг хүссэн зүйлдээ бага чармайлт гаргаж нөхцөл байдал хvндэpдэг байна. Гэр бүлтэйгээ төлөвлөгөөгөө ярьж болох ч дэлгэрэнгүй, нарийвчлан ярилцах нь тийм ч сайхан санаа биш.

Хосуудын асуудлаа ярилцах

Гэр бүлтэйгээ харилцаанд гарч буй жижиг асуудлыг ярьж болно. Гэхдээ илүү дэлгэрэнгүй, нарийвчлан асуудлыг ярилцах нь ирээдүйд буруу нөлөө үзүүлэх юм. Гэр бүлийн гишүүд таны хайрт хүнийг тань шиг хайрлаж, ойлгохгүй учир таны ярьсан сөрөг ярилцлага удаан хугацааны туршид буруу ойлголт төрүүлдэг. Ингээд та түүнийг уучилсан ч гэсэн гэр бүл тань эсрэгээрээ байх юм.

Санхүү болон орлого ярилцах

Хэрвээ та орлого олдог бол жилийн дундаж цалингаа хэлэхэд л болно. Хэдэн төгрөг олдог талаар нарийвчлан ярих ямар ч хэрэггүй юм. Мөн таны орлогод асуудал үүсэх эсвэл орлого ихсэх тохиолдлыг дэлгэрэнгүй ярилцаж болохгүй. Учир нь уг сэдэв нь тэдний санааг зовоож хэрэгцээгүй зөвлөгөө өгч эцэст нь санал нийлэхгүй, мapгaлдax гэх мэт асуудалтай тулгарах болно.

Бусдын болон өөрийн нууцыг ярилцах

Хов жив ярих нь магадгүй ихэнх хүмүүсийн хувьд гэмгүй яриа байх. Гэвч та тухайн хүнд хичнээн итгэдэг байсан ч ямар нэг хүнд дамжуулан ярих л болно. Тиймээс өөрийн болон бусдын харилцаанд цэг суулгахгүйн үүднээс нууцыг өөртөө хадгалаарай.

Хүүхэдтэй болох талаар

Эцэг эх, эмээ, өвөө нар хэзээ хүүхэдтэй болох талаар үе үе асуудаг. Гэвч эцсийн эцэст шийдвэрийг гаргах хүн нь та өөрөө гэдгийг санаарай. Буруу ойлголт үүсэхээс сэргийлж уг сэдвээс аль болох зайлсхийж байх хэрэгтэй юм.