Хүүхэлдэйн кино амьдралын сургамж хайрлаж, гайхалтай түүх өгүүлдэг кино билээ.
Finding Dory

Хүн бүр бусдаас өөр учраас онцлог шинж чанарыг нь хүндэтгэх ёстой
Уг киноны гол дүрүүдийн нэг болох Dory мартамхай загас билээ. Түүний мөрөөдөл бол өөрийн гэр бүлийг олох боловч тэднийг хаана амьдардгийг санадаггүй. Ой санамж алддаг явдал нь Dory-ийг төрөх үед л байсан зүйл. Өөрөөр хэлбэл бусдыг байгаагаар нь хайрлаж байгаарай гэсэн сургамж юм.
Inside Out

Өөрийн сэтгэл хөдлөлөөс бүү ай
Inside Out бол Pixar-ийн хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэг билээ. Гол дүр болох Riley өөрийн сэтгэл хөдлөлийг(баяр баясал, уйтгар гуниг, айдас, уур уцаар, жигшиж сэжиглэх) даван туулж буйг харуулдаг. Хүн бүр өөр өөр сэтгэл хөдлөлтэй ч түүнийгээ үргэлж удирдаж зохицуулж байх хэрэгтэйг харуулдаг байна.
Up

Өөрийн мөрөөдлийг биелүүлэхэд хэзээ ч оройтохгүй
Карл эхнэрээ өдөр бүр санаж, хамтдаа ярьдаг байсан мөрөөдлөө бодож амьдардаг. Нэгэн өдөр тэр мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байшинтайгаа нисэхээр шийддэг. Гэвч скаут хүү ирснээр төлөвлөгөөг нь орвонгоор нь эргүүлдэг. Уг хүүхэлдэйн сургамж нь бид хэдэн ч настай байсан адал явдал үргэлж хэрэгтэй гэдгийг харуулжээ.
WALL-E

Бид эх дэлхийгээ хайрлах ёстой
Уг хүүхэлдэй нь зөвхөн сэтгэл хөдлөл бус маш том үүрэг хариуцлагыг харуулдаг. Wall-e нь эх дэлхийгээ хайрлахыг сургаж, ханаж цадахаа мэдэхгүйгээр дэлхийн нөөцийг ашигласаар байвал хүрэх үр дагаврыг нь харуулдаг.
Ratatouille

Тэд чамайг чадахгүй гэж хэлсэн ч мөрөөдлөө дага
Remy бол тогооч болох хүсэлтэй харх билээ. Түүнд хэн ч итгэхгүй байсан ч урагш алхсаар байдаг. Чи ямар ч хүн байсан зоригтой л бол мөрөөдөлдөө хүрэх болно гэдгийг харуулжээ.