Ихэнх хүмүүс давсны хэрэглээгээ багасгаж зарим нь огт хэрэглэхгүй тохиолдол гардаг. Энэ нь хамгийн буруу бөгөөд давс нь хүнийг эрүүл амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Жин нэмж эхэлнэ.

Иоджуулсан давс нь таны гормонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Давсны хэрэглээг зогсоох үед иодын эх үүсвэр хязгаарлагдаж үр дүнд нь:

  • Жин нэмэх
  • Нүүр хавагнах
  • Арьс хуурайших
  • Булчин сулрах
  • Ядрах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Зүрхэнд нөлөөлнө.

Натри багатай хоолны дэглэм нь зүрх судасны өвчтэй хүмүүст эерэгээр нөлөөлдөг. Харин зүрх нь эрүүл, чийрэг хүмүүс хэт их эсвэл хэт бага давс идвэл зүрхэнд нь сөрөг нөлөөтэй байдаг байна.

Шингэний дутагдалд орсон мэт шинж тэмдэг илэрнэ.

Цусан дахь натрийн хэмжээ багассанаар шингэний дутагдалд орсон мэт шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

  • Толгой эргэх
  • Ам цангах

Дотор муухайрах

Давс хэрэглэхгүй байх үед холестерины хэмжээнд хүчтэй нөлөө үзүүлдэг.