Цаг тутамд маш олон хүмүүс х.улгайч, з.алилагч нараас болж асуудалд орж байдаг. Гэвч заримдаа төсөөлж байгаагүй маш нарийн аргаар боловсронгуй хийдэг болжээ. Иймд манай сайт та бүхэнд сүүлийн үед гараад байгаа 7 з.алилангийг анхааруулах үүднээс хүргэж байна.

1. Таны машины суудал дээр дугтуй байх

Та машинаа цоожилсон, буцаад иртэл дугтуйтай цаас байвал энэ нь хэн нэгэн таны машинд ямар ч асуудалгүйгээр орсон гэсэн үг. Хэрвээ дугтуйг уншиж үзвэл “Бид таны машины аюулгүй байдлыг шалгаж үзсэн, хэрэв энэ цаас таны машин дотор байгаа бол нэвтрэхэд амархан байсан гэсэн үг. Энэхүү үзлэгийг явуулсан бидэнд төлбөр төлөхөөс татгалзахгүй гэдэгт итгэж байна. Та машиныхаа аюулгүй байдалд анхаарал хандуулаарай” гэсэн утгатай захидал байж магад. Хэрвээ ийм захидал байвал та шууд зурвасыг гаргаж хаях хэрэгтэй, та итгээд мөнгө шилжүүлвэл эдгээр хүмүүс дахиад таны машиныг онгойлгож нөгөө үйлдлээ давтах юм. Иймд та ц.aгдаад мэдэгдэж, машиныхаа аюулгүй байдлыг шалгуулах хэрэгтэй.

2. Машины хамар дээр усны сав байвал

Хэрвээ таны машины хамар дээр усны сав байвал холдуулах гэж машинаасаа буух хэрэггүй. Учир нь таныг машинаас буух үед хүн бaрьцаалах, автомашины x.улгай хийх магадлалтай этгээдүүд өргөнөөр ашигладаг бөгөөд жолоочийг зориуд машинаас буулгах зорилготой байдаг байна. Хэрвээ энэ төрлийн зүйл танд тохиолдвол ц.aгдаагийн газарт мэдэгдэж, ойр хавьд хяналтын камер байгаа эсэхийг шалгуулаарай.

3. Тоолуур нь эвдэрсэн такси

Тоолуур эвдэрсэн гэж хэл байгаа таксинд битгий суугаарай. Учир нь энэ төрлийн хүмүүс газар сайн мэдэхгүй, хол явах гэж байгаа хүмүүсийг сонгон авч илүү төлбөр авдаг байна.

4. Танихгүй хүнээс засвар үйлчилгээ авахгүй байх

Таны машин дугуй хагарах, эсвэл ойролцоох супер маркетаас хөдлөөд удалгүй ямар ч шалтгаангүйгээр машин эвдэрсэн бол танихгүй хүнээс б.олгоомжлох хэрэгтэй. Ийм үед аз гэмээр ачигч ирэх тохиолдол бий, гэвч тэд машин ачсаны хөлс нэхэх, төлөхгүй бол машиныг тань буулгахгүй байх ч магадалал бий. Харин үл таних хүн танд туслахаар ирсэн бол б.олгоожтой байгаарай.

5. Бүхээгтэй машинаас хол байх

Зүгээр гэж бодож байсан ч бүхээгтэй машины дэргэд машинаа тавих хэрэггүй. Учир нь иймэрхүү нөхцөлд г.эмт x.эргийн з.oлиос болох магадлал өндөр байдаг байна.

6. Таны банкны картны нууц үгийг хэзээ ч асуух ёсгүй

Банк таны нууц үгийг хэзээ ч асуухгүй гэдгийг санаж яваарай. Хэрвээ хэн нэгэн өөрийгөө банкны ажилтан хэмээн танилцуулж, таны нууц үгийг асуувал хэлэхгүй утсаа шууд тасалж байгаарай.

7. Төлбөр тооцоо хийхийг яаруулах

Аливаа үйлчилгээний газрууд тооцоогоо хурдан хийхийг шаардахгүй гэдгийг анхаараарай. Хэрвээ таныг яаруулж сэжигтэй санагдвал үйлчлүүлэхээс татгалзах нь зүйтэй.