Дизайнерууд хүний амьдралыг хөнгөвчлөхийн тулд өдөржин, шөнөжин бодолдоо автдаг. Тэдний гайхалтай загварууд хүний амьдралыг үзэсгэлэнтэй болгодог билээ.

Хэн нэгэн ойртох үед дэлбээлдэг гудамжны гэрэл

Энэ бол Иерусалим хотод байрлах аварга цэцгийн дэлбээ хэлбэртэй гудамжны гэрэл. Хүн эсвэл машин ойртох үед дэлбээлж гэрлээ тусгадаг байна.

Лусын дагина хэлбэртэй хөнжил

Сүлжмэл аргаар урласан уг хөнжил нь таны хөлийг ороож дулаахан байлгах болно. Ямар нэг хөнжил уруу шургаж дулаахан унтах нь хүн болгоны хүсэл билээ.

Нэмж хувцас хийх боломжтой угаалгын машин

Хувцас угааж эхлэх үед өөр нэг хувцас хийхээ мартсанаа санах үе хүн болгонд байдаг. Гэвч угаалгын машин нэгэнт угааж эхэлсэн бол хаалга нь онгойно гэж огт байхгүй. Тэгвэл нэгэн дизайнер уг асуудлыг ухаалгаар шийджээ.

Модон сандал

Уг сандлыг Бенжамин Грейндорж гэх дизайнер бүтээсэн бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй, байгаль эхтэй нэгдсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

Танд хайртай хүнээ зөв тэврэх боломж өгөх матрасс

Энгийн матрасс нь дээр хэвтэх үед нэг нэгнээ тэврэх маш хэцүү байдаг. Харин энэ матрассанд гар орох нүх байгаа учир асуудалгүй тэврэх болно.

Супер авсаархан хүүхдийн тэрэг

Хүүхдийн тэрэг бол овор хэмжээ ихтэй, байнга машинд хийж буулгана гэдэг эцэг эхийн хувьд хүндрэлтэй байдаг. Харин уг тэрэг нь маш авсаархан учир эвхээд гар цүнхэндээ хийхэд л болно.

Унадаг дугуйчдад зориулсан дохионы гэрэл

Унадаг дугуйнд ямар ч дохионы гэрэл байдаггүй бөгөөд бусад тээврийн хэрэгсэл унаж буй хүмүүст хүндрэл учруулах үе ч байдаг. Харин уг гэрэл нь шөнө ч, өдөр ч гэрэлтдэг байна.

Гадил зүсэгч

Гадил жимсийг хурдан бөгөөд тэнцүү хуваахад туслах уг хэрэгслийг хүүхэд хүртэл ашиглаж болох юм.