Диснейн гол дүрийд яагаад ээжгүй байдаг юм бол. Ихэнх нь багаасаа гэр бүлгүй хүнд хэцүүг туулж аз жаргалын олж байгаагаар дүрслэгддэг билээ. Үнсгэлжин, цасан цагаан, frozen гэх мэт хүүхэлдэйн киноны баатрууд яагаад амьдралыг ганцаар туулдаг талаар манай сайт өнөөдөр та бүхэндээ сонирхуулах болно.

Түүхийн гол зорилго хэрхэн өсч томрох тухай байдаг

Багаасаа гэр бүлгүй, ээжгүй өсдөг дүрүүд бол (Анна, Элса, Лило, Рапензал, Аурора, Аладдин, Жасмин, Арейл, Цасан цагаан ) байдаг

Ээжүүд бол бидний амьдралд хамгийн том үүрэг гүйцэтгэдэг билээ. Ээжийн олон дахин давтсан зөвлөгөө, шаардлага, алганы амт гээд энэ бүх зүйл хэрхэн өсгөхөөс шалтгаалж хүүхдийг насанд хүрсэн үед амьдралд маш чухал нөлөө үзүүлдэг. Мэдээж энэ бүхэн хүүхэлдэйн кинон дээр ч гэсэн адил хуулиар үйлчилнэ. Белл, Үнсгэлжин, Бэмби гээд л алдартай дүрүүд бага насандаа ээжийгээ алдаж, аавтайгаа үлдэж буйгаар дүрслэгддэг. Мэдээж эдгээр дүрүүд хэцүү амьдралтай эхэлж байгаа нь цаанаа шалтгаантай юм.

Волт Дисней компанийг үүсгэн байгуулагч Волт Дисней нь 1940 онд эцэг эхдээ байшин авч өгч байжээ. Удалгүй ээж нь золгүй явдлаас болж бурханы оронд заларсан байна. Магадгүй үүнээс болж Волт Дисней гол дүрийн баатруудыг ихэвчлэн ээжгүй дүрсэлдэг байсан гэдэг.

Волт Дисней хэцүү амьдралтай хүмүүст ялангуяа ээжийгээ алдсан хүүхдүүдэд уран зориг өгөх үүднээс хүүхэлдэйн киноны дүрүүдээ ээжгүй болгож гол дүрийн баатрууд өөрийгөө олох, өөрсдийн түүхээ бичих, биеэ даах, хариуцлага хэрхэн хүлээж авч байгааг дүрслэн харуулахыг зорьсон гэдэг.