Диснейн хүүхэлдэйн кинонууд бол бидний хүүхэд насны нэгэн хэсэг л гэсэн үг. Киноны түүхийг улам сонирхолтой болгохын тулд эсрэг талын дүрүүд заавал байх ёстой нь мэдээж. Харин үзэгчид бид төдийлөн муу талын дүрүүдийн түүхийг сонирхож үздэггүй. Тэгвэл өнөөдөр манай сайт хамгийн сонирхолтой баримтуудыг цуглуулан та бүхэнд хүргэж байна.
Лусын дагина кинон дахь Урсула-г хүн бүр мэдэх билээ. Харин Урсула нь Хаан Тритоны эгч гэдгийг та мэдэх үү?

Үзэсгэлэн гоо ба араатан хүүхэлдэйн киноны дүр болох Гастон нь онгироо бөгөөд өөрийгөө дэвэргэдэг нэгэн. Харин уг дүрийг 1946 оны киноноос сэдэвлэж бүтээсэн аж

Ногоон өнгө бол амьдрал дээр эрүүл мэнд, байгалыг илэрхийлдэг. Тэгвэл Диснейд эсрэг талын муу дүрийг дүрслэх нь бий.

Арслангийн хаан кинон дээрх муу талын дүрийг Соривт гэх хэдий ч анхандаа Така гэсэн нэртэй байжээ.

Диснейн хамгийн залуухан эсрэг талын дүр бол Ханс(23 настай) бөгөөд Гастон(25 настай) нар юм.

Хамгийн анхны эрэгтэй муу талын дүр бол Гастон болон Жаффар нар байсан

Tangled киноны Готел нь Рапунцелээс тэс өөр хувцас өмссөн байгааг харж болно. Уг хувцас нь сэргэн мандалтын үеийн(1300-аад он) хувцас бөгөөд киноны үйл явдал 1700 онд явагддаг. Тэгвэл энэ нь түүнийг 400 настайг илэрхийлж байгаа аж.
