Бид хүүхэд насаа диснейн хүүхэлдэйн киногүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Орчин үед диснейн нэг ч дүрийг мэддэггүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Харин та тэдгээр хүүхэлдэйн кино нь олон олон нууцыг өөртөө агуулж байсан гэдгийг мэдэх үү? Тэгвэл өнөөдөр манай сайт хамгийн сонирхолтой баримтуудыг цуглуулан хүргэж байна.

Минний хулганы жинхэнэ нэр

Микки хулганы найз охин болох Минни нь хүн бүрийн хайрт дүр билээ. Тэрээр 1928 онд анх дэлгэцнээ гарч түүний өмссөн хувцас нь хүн бүрийн сэтгэлийг булаасан юм. Харин түүний жинхэнэ нэрийг Минерва хулгана гэдэг байна.

Онцгой оскар

Цасан гоо ба долоон одой хүүхэлдэйн кино 1937 онд нээлтээ хийж тэр дороо бокс оффист түрүүлсэн бөгөөд 1939 онд хүндэт оскарын шагнал хүртсэн юм. Харин оскарын цом нь маш онцгой байсан ба энгийн оскарын хажууд долоон жижигхэн оскартай байжээ.

Арслангийн нэртэй хаан

Та арслангийн хаан хүүхэлдэйн киног үзэж байхдаа тэдний нэр нь ямар учиртайг гайхаж байсан уу? Тэдний нэрний утга нь Симба:Арслан, Нала: бэлэг эсвэл хайрт, Пумба:myлгyy, Рафики:найз, Шензи:зэрлэг.

Ярьж сурсан хулгана

Микки хулганы анхны хэлсэн үг нь “Hot dogs!” байжээ. Үүнээс өмнө тэрээр нэг ч үг хэлдэггүй байсан байна.

Онцгой төрх

Нойрсож буй гүнж хүүхэлдэйн киноны гол дүр Аурора-гийн нүд яагаад ийм өнгөтэй болсоныг одоо ч мэдэхгүй ч гэсэн тэрээр Диснейн гүнжүүд дундаас ганцаараа нил ягаан өнгийн нүдтэй юм.

Микки хулганы нэр

Анх алдарт хулганы маань нэр Мортимер хулгана байж. Гэтэл Валт Дисней-гийн эхнэр Лилиан Боундс түүний нэрийг Микки хулгана болгох хэрэгтэй гэж ятгажээ. Ингээд түүний бүтэн нэр Майкл Теодор хулгана болсон байна. Харин хоёр дах нэр нь Мортимер юм.