Жижиг хэмжээгээр хазаж удаан зажлах

Хүний тархи ходоодонд хоол орох үед цадсан мэдрэмж төрүүлдэг. Гэвч бидний тархинд уг мэдрэмжийг төрүүлэхийн тулд бага зэргийн цаг хугацаа хэрэгтэй. Тийм учраас удаан зажилж идсэнээр идэх хоолны хэмжээ багасч хурдан цаддаг байна.

Идэх хоолоо чимэглэх, янзлах

Ногоо идэх гэтэл хэтэрхий амтгүй, уйтгартай харагдаж байна уу? Тэгвэл хоолоо хөгжилтэй байдлаар чимэглэж үзээрэй.

Өглөөний цайгаа бүү алгас

Өглөө ажилдаа хоцрох гээд яарч байсан ч өглөөний цайгаа бүү алгас. Хэдэн минутыг өөртөө зарцуулаад цай уух хэрэгтэй. Энэ нь таны өлөнг дарж тэр өдөртөө эрч хүчтэй байлгах болно.

Хөдөлгөөн хийх

Жин хасна гэдэг зөвхөн юу идэх, хэзээ идэхдээ биш юм. Хоол идсэний дараа сайн хөдөлж, дасгал хийх хэрэгтэй. Цахилгаан шат биш шатаар яв, машинаар биш дугуйгаар эсвэл алхах хэрэгтэй.

Гэр бүлтэйгээ хамт хоол идэх

Гэр бүлтэйгээ хамт хоол идэх нь хэд хэдэн ашиг тустай гэнэ.

  • Хоол идэж байхдаа хүнтэй ярилцах үед хурдан цадаж, бага хоол иддэг.
  • Гэрт хийсэн хоол нь амт оруулагч, химийн бодисгүй эрүүл хоол байдаг.
  • Хүмүүстэй ярилцаж дотно болно.

Унтаж амрах

Эрт унтаж амрах нь жин нэмэх, шөнө оройн цагт хоол идэхээс сэргийлэх гэх мэт ашиг тустай. Насанд хүрсэн хүн өдөрт 7-8 цаг унтах хэрэгтэй байдаг.