Бидний өдөр тутмын хэрэглээ цагийн эрхэнд илүү боловсронгуй болдог билээ. Одоо бидний амьдарч байгаа дижитал болон нано технологийн үе өдөр тутмын амьдралын хэрэгцээг амархан, илүү ухаалаг болсон. Сайхан мэдээ гэвэл эдгээр технологи бидний бодож байснаас хурдан гарах бололтой.

Манай сайт уншигч та бүхэнд зориулж дэлхийг өөрчлөх 10 дэвшилтэт шинэ бүтээлүүдийг танилцуулах гэж байна.

1. Хуруундаа зүүдэг хулгана

Зөвхөн кинон дээр гардаг байсан 3 хэмжээст хулгана бодит амьдрал дээр бий болжээ. Энэ хулганы нэрийг Snowl гэдэг бөгөөд 10 төрлийн технологид ажилладаг болгохоор бэлдэж байгаа гэнэ.

2. Бордоо хийгч

Гэртээ байгаа хүнсний хаягдлуудаа энэ бутлагчинд хийгээд, сайн чанарын бордоо гарган авах боломжтой. Lomi төхөөрөмж 4 цагийн дараа таны хүссэн бордоог бэлэн болгоно.

3. 5 долларын интернетэд холбогдсон товч

SiB нь жижиг, хүчирхэг, утасгүй интернэт холбогдсон товч юм. Төхөөрөмжийг бараг юу ч хийхээр програмчлах боломжтой. Энэ жижиг товчыг ашиглан та өдөр тутмын экосистемийг бий болгох боломжтой. Жишээ нь: тусгай програмыг асаах, ажиллуулах, мессежийн програмаар дамжуулан тантай харилцах, шуурхай мессеж илгээх, тэр ч байтугай температурыг хэмжих.

4. Усны даралтаар ажилладаг спикер

Энэхүү шүршүүрийн чанга яригч нь 100% дахин боловсруулсан далайн хуванцараар хийгдсэн бөгөөд ямар ч шүршүүрийн толгойд тохиромжтой. Спикер нь усны хамгаалттай бөгөөд эрчим хүчээ 100% усны даралтнаас гаргаж авдаг. Та угаалгын өрөөнд хөгжим, аудио ном, подкаст гэх мэт сонсох боломжтой.

5. Bluetooth холболтоор онгойдог нохойны хүзүүвч

myQ Pet Portal хүзүүний зүүлт нь байшингаа аюулгүй байлгаж, тэжээвэр амьтдаа хүссэн үедээ тоглох эрх чөлөөтэй болгохыг хүсдэг гэрийн эздэд зориулсан ухаалаг шийдэл юм. Мөн хоёр талын спикер болон шөнийн хоёр камертай гэдгээрээ тавуу талтай.

6. Нярай хүүхдийн ухаалаг ор

SNOO нь 24/7 хүүхдийг тайван амрахад нь туслах болно. SNOO нь хурдан хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд ихэвчлэн 1 минутын дотор уйлж буй хүүхдийг тайвшруулдаг байна. Мөн аюултай өнхрөлтийг багасгах тусгай дэртэй. Та SNOO app-ыг утсандаа суулгаж, өдөр тутмын нойрны тайлан, зөвлөгөө авах боломжтой гэдгээрээ давуу талтай.

7. Ариутгагчтай бугуйвч

Одоо үеийн нөхцөл байдлаас болж бүх төрлийн зүйлийг ариутгах шаардлагатай болсон. SprayCare нь таны гар болон бусад гадаргууг цэвэрлэх боломжтой, биед эвтэйхэн, цаг шиг зүүж болдог шингэн гар ариутгагч сав юм. Танд заавал савласан гар ариутгагч хэрэггүй. Энэ нь маш дэгжин харагддаг  бөгөөд товчлуур дээр дарахад л болно.

8. Орчуулагчтай сканнер

Vormor бол 112 хэлээр шууд сканнердаж, дуут орчуулга хийх боломжтой гар орчуулгын төхөөрөмж юм. Хэвлэмэл болон дижитал текстийг хялбархан орчуулж, аудио болгон хувиргах боломжтой гэдгээрээ давуу талтай. Энэ төхөөрөмж нь интернет байхгүй үед ч хэрэглэх боломжтой.

9. Хөргөөгчтэй цэнэглэгч

Хэрэв та утсаа байнга халааж, цэнэггүй болгохоос залхаж байгаа бол ийм сонирхолтой шийдэл байна. KooKit цэнэглэгч нь утасны ард соронзоор тогтох бөгөөд гар утсыг цэнэглэж мөн давхар хөргөөж өгөх юм.  Одоо та илүү урт хугацаанд видео үзэх, видео дуудлага хийх, тоглох боломжтой болж байна.

10. Үсний шүүлтүүр

PressDrain бол үсийг хэсэг хэсгээр нь буталдаг шинэ үеийн ванны шүүлтүүр юм.