Хүн төрөлхтөн одоог хүртэл дэлхийг судалж дуусаагүй гэдэг нь эргэлзээгүй билээ. Гэвч судалсаар байгаа гэдэг нь нэгэн бодлын гайхалтай юм. Ингээд сонирхолтой баримтуудыг үзэцгээе.

Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүйтэн температур бол -89.4°C

Дэлхий дээр бүртгэгдэж байсан хамгийн хүйтэн температур бол -89.4°C юм. 1983 оны 7-р сарын 23 ны хүйтэн зуны өдөр Антарктид дахь Восток өртөө байжээ.

Тянь Шан бол цорын ганц даралт өсдөггүй уулархаг газар

Ууланд авирах үед хүний даралт өсөж эхэлдэг. Гэвч дэлхий дээр хүний даралт өсдөггүй Тянь Шан гэх цорын ганц газар байдаг гэнэ. Уг газар нь даралттай хүний диваажин л гэсэн үг. Тянь Шанд амьдардаг хүмүүс уулархаг газар амьдардаг хүмүүсээс бага даралттай байдаг.

Кимолос арлын хөрс нь шингэн савангаас бүрддэг

Уг арал дээр бороо орох үед арал нь савангийн хөөсөөр дүүрдэг. Учир нь Кимолос арал нь байгалийн саван буюу шавар савангаар дүүрэн ажээ. Нутгийн иргэдийн өдөр тутмын хэрэглээ нь юм.

Тектоникийн хавтан нь дэлхийг хэт халалтаас аварч байдаг

Дэлхий бол одоогоор мэдэгдсэн цорын ганц тектоникийн хавтантай гараг юм. Тектоник системийн ачаар нүүрстөрөгчийн эргэлт бие болж хэт халалтаас сэргийлдэг байна. Дэлхий дээр амьдрах боломж олгодог зүйлүүдийн нэг бол нүүрстөрөгч мөн.

25 жилийн хугацаанд Антарктидын гурван их наяд тонн мөс хайлсан

25 жилийн хугацаанд Антарктидын гурван их наяд тонн мөс хайлсан ба 2017 онд Ларсен мөсөн уул Антарктидаас салсан бөгөөд 1 их наяд тонн жинтэй буюу Ямайка улсын газар нутгийн хагастай тэнцдэг байна.