Сургуулийн дүрэмт хувцас нь хүүхдүүдийг илүү сахилга баттай, бусадтай тэнцүү, нэгдмэл болгож өгдгөөрөө онцлогтой байдаг. Мөн эцэг эх нь тийм ч их хувцас авч өгөөд байх шаардлагагүй болдог. Улс болгон өөрийн онцлогийг шингээсэн дүрэмт хувцастай байдаг.
Япон

“Сэифүкү” буюу Японы дүрэмт хувцас нь дэлхий дахинаа алдартай байдгийн учир нь аниме болон манга(зурагт ном) үүдэлтэй. Уг дүрэмт хувцас нь цамц, юбка, намхан өсгийтэй гутал болон шилбэ хүртлээ татсан оймсноос бүрддэг. Өмссөн оймсоо доош нь унжуулахгүйн тулд тусгай цавуу ашигладаг ажээ.
Индонези

Индонезид сургалтын түвшин бүрд өөр өөр хувцас өмсдөг.Дээгүүрээ үргэлж цагаан цамц өмсдөг бол доогуураа улаан, гүн цэнхэр, саарал өмд өмсдөг байна. Улсын шалгалт дуусаж тэнцсэнийхээ дараа “Эрх чөлөө” тэмдэглэж нэгнийхээ цагаан цамцыг буддаг байна.
Хятад

Хятадууд тухайн улиралд зориулсан дүрэмт хувцаснууд байдаг ба эрэгтэй эмэгтэй хувцас нь хоорондоо бараг л адилхан, яг л спортын хүмүүс шиг харагддаг.
Сири

Сургуулийн дүрэмт хувцсыг нь бараан өнгөнөөс тод цэнхэр, ягаан өнгө болгосон ба энэ нь амар амгалан амьдралыг бэлгэддэг гэнэ.
Өмнөд Солонгос

Өмнөд Солонгост сурагчид нь өглөөнөөс орой хүртэл хичээлээ хийдэг. Амьдралын ихэнх хугацаагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг учраас романтик газар гэж боддог байна. Сургууль болгон өөрийн гэсэн хувцасны дүрэмтэй байдаг.
Орос

90-ээд оноос эхлэн дүрэмт хувцсыг Орост зогсоож байсан бол 2013 онд шинэ хууль батлагдан сургууль болгон өөрийн гэсэн дүрмийг бие болгож болохоор болжээ. Ингээд сургууль болгон дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг болсон гэнэ.
Хойд Солонгос

Хойд Солонгост дүрэмт хувцас зайлшгүй шаардлагатай. Охид хөвгүүд улсаас гаргаж өгсөн хувцсыг өмсөх ба хүзүүгээ улаан ороолтоор ороодог байна. Энэ нь Хойд Солонгосын улс төрийн намыг дэмжиж буйг илэрхийлнэ.