Энэтхэг бол таны өмнө харж байгаагүй маш олон янзын зүйл байдаг улс юм. Хэрвээ та аялах дуртай бол дор хаяж нэг удаа очиж үзэхийг зөвлөж байна. Гайхамшигтай газар нутаг, амттай хоол, баялаг уламжлал, соёлын ачаар Энэтхэг биднийг гайхшруулахаа хэзээ ч зогсоохгүй биз ээ. Манай сайт та бүхэнд дэлхийн өөр хаа ч байхгүй зөвхөн Энэтхэг улсад харж болох 14 сонирхолтой зүйлийг хүргэж байна.

1. Энэтхэгийн Ладак таталцлын хүчийг эсэргүүцдэг толгод байдаг

Энэтхэгийн Ладак дахь соронзон толгод нь үнэхээр ер бусын үзэгдлийг мэдрэх боломжтой дэлхийн хамгийн өвөрмөц газруудын нэг юм. Та Ладакийн нутаг руу аялахдаа тээврийн хэрэгслийг татах соронз мэт татах энэ газартай тааралдах болно. Энэ газар нь Srinagar-Leh хурдны зам дээр байдаг.

2. Энэтхэгийн Варанаси бол дэлхийн хамгийн эртний тасралтгүй оршин суусан хотуудын нэг юм.

Энэ хот 18-р зуунд бие даасан хаант улс болжээ. Хуучин дотоод гудамжууд нь нарийхан, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байдаг аж харин шинэ зах нь илүү өргөн байдаг.

3. Энэтхэгийн анхны пуужинг дугуйгаар зөөвөрлөсөн

НАСА-д үйлдвэрлэсэн Nike-Apache пуужин маш хөнгөн байсан тул унадаг дугуйгаар зөөвөрлөх боломжтой байжээ. 1963 оны 11-р сарын 21-нд цэцэрлэгт хүрээлэнгээс хөөргөсөн бөгөөд хожим нь Экваторын Тумба пуужин хөөргөх станц болсон юм.

4. Энэтхэгийн Баруун Бенгалд бүх үхэр зурагтай үнэмлэхтэй байх ёстой

Малыг хууль бусаар хил нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх мөн малыг хамгаалах зорилгоор энэхүү арга хэмжээг авч эхэлсэн аж. Энэтхэгийн засгийн газар илүү нарийн аргаар үнээ бүрт дахин давтагдашгүй таних дугаар олгохоор болжээ.

5. Энэтхэгийн Мавсинрам бол дэлхийн хамгийн чийглэг газар юм

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Мавсинрам хот нь дэлхийн хамгийн чийглэг газар гэсэн рекордыг эзэмшдэг. Ялангуяа орон нутгийн иргэд борооны улиралд урьдчилан бэлдэх хэрэгтэй байдаг. Тэд хоол хүнс, хэрэгцээт зүйлсээ нөөцөлж, дээвэр дээрээ дуу чимээ гаргахгүйн тулд ихэвчлэн өтгөн өвс хэрэглэдэг байна.

6. Лонар нуур солирын нөлөөгөөр үүссэн

Энэ нуур нь 50,000 гаруй жилийн өмнө үүссэн гэж үздэг байна. 2019 онд хийсэн судалгаагаар нуурын ашигт малтмалын агууламж нь сарнаас авсан дээжтэй төстэй болохыг тогтоожээ.

7. Дэлхийн цорын ганц хөвөгч шуудангийн газар Энэтхэгт байдаг

Энэхүү шуудангийн газар Дал нуурын эрэг дээр байрладаг. Анх 2011 онд нээгдсэн бөгөөд нутгийн иргэд захидал илгээж, жуулчид шуудангийн музейг үзэж сонирхдог байна.

8. Дэлхийн хамгийн өндөр хөшөө Энэтхэгт байдаг

Энэхүү асар том баримал нь 182 метр өндөр ажээ. 2018 оны 10-р сарын 31-нд нээлтээ хийсэн бөгөөд Гужарат мужид байрладаг.

9. Амритсарын Алтан сүм нь өдөр бүр 100,000 хүнийг хооллодог

Энэ сүм 24 цагийн турш нээлттэй байдаг бөгөөд өлсөж буй хүн бүрийг ш.ашин ш.үтлэг, хүйс, үндэс угсаа харгалзахгүйгээр хооллодог ажээ. Энэ сүм дэлхийн хамгийн том нийтийн гал тогоотой гэж тооцогддог.

10. Фредди Меркури Энэтхэг гаралтай хүн

Фредди 1946 оны 9-р сарын 5-нд Парси гаралтай гэр бүлд төржээ. Тэрээр хожим нь алдарт Queen хамтлагийн гоцлол дуучин болсон бөгөөд одоог хүртэл амьдарч байсан хамгийн шилдэг хөгжимчдийн нэг гэж тооцогддог.

11. Энэтхэгийн Шани Шиннапурт нэг ч хаалга, цоож байхгүй

Тус тосгонд олон зууны турш хулгай гарч байгаагүй гэж оршин суугчид нь ярьдаг аж. Энэ уламжлалыг хүн бүр хүндэтгэхийг шаарддаг бөгөөд шинэ барилгууд ч гэсэн хаалга, цоожгүй байдаг байна.

12. Энэтхэгийн Керала хотод зөвхөн заануудад зориулсан рашаан сувилал байдаг

Punnathoor Cotta Elephant Yard сувилалын газарт нэг дор 59 зааныг арчилдаг байна. Үйлчилгээнд тайвшруулах массаж, сэргээгч ваннд орох, нарийн тооцоолсон хоолны дэглэм мөн  аюрвед гэх нэртэй эмчилгээ хийдэг аж.