Өглөө бүр хэдэн сая хүн аяга кофе ууж өдрийг эхэлдэг. Харин ихэнх улс орнууд өөрийн гэсэн хэв маягийг шингээсэн кофе хэрэглэдэг байна. Үүний талаар бяцхан судалгаа хийв.
Өндөгтэй кофе (Вьетнам)

Найрлага нь халуун кофе, өндөгний шар, өтгөрүүлсэн сүү, сахар.
Лафланд кофе (Финланд)

Аягандаа бяслаг хийж дээрээс нь кофегоо хийдэг байна.
Эспрессо (Итали)

Эспрессо дээр нимбэг хийнэ.
Лагрима (Аргентин)

Өтгөн кофе дээр хөөсрүүлсэн сүү хийнэ.
Бонбон кофе (Испани)

Эспрессо дээр өтгөрүүлсэн сүү хийнэ.
Амтлагчтай кофе (Марокко)

Гүнждийн үр, хар перц гэх мэт амтлагчийг хооронд нь нухаж бэлтгэсний дараа кофетой хольж хэрэглэдэг байна.
Кофетой цай (Хонг Конг)

Найрлага нь хар цайны навч, перц, өтгөрүүлсэн сүү, кофе.
Frappé (Грек)

Найрлага нь өтгөрүүлсэн сүү, мөхөөлдөс, кофе, мөс ордог байна.
Pharisäer (Герман)

Уг кофе нь гэр бүлээрээ цуглах үед ямар нэгэн согтууруулах ундааг нуух зорилгоор бүтээжээ. Хөөсрүүлсэн зөөхийн доор согтууруулах ундаа болон кофе хийдэг байна.