Хүмүүс шорон гэж ярихад л төмөр тор, харанхуй коридор, идэхийн аргагүй хоол санаанд ордог байх. Харин эдгээр шорон таны бодлыг өөрчлөх болно.
10. Калифорни , АНУ

Энэ магадгүй АНУ-гийн хамгийн тохилог шорон гэдэгт хэн ч маргахгүй биз. 2000 онд анх баригдаад ашиглагдаагүй өрөөг ашигласан гэнэ. Энд хамгийн хөнгөн хэрэг хийсэн хүмүүсийг оруулдаг ба хоногийн $155 америк доллар байдаг байна.
9. Шинэ Зиландын Отаго засан хүмүүжүүлэх газар

Хүмүүсийг тав тухтай орчноор хангадаг ба тэр бүү хэл инженер, ферм, хоол хийх гэх мэт сургалт явуулж тухайн хүнийг засан хүмүүжүүлдэг гэнэ.
8. Жастис центр, Австри

Энэ газар нь хоригдлуудын өрөөнд гал тогоо, ариун цэврийн өрөө, зурагт гаргаж өгдөг байна. Чөлөөт цагаа өнгөрөөх бэлтгэлийн өрөө, сагсан бөмбөгийн талбай байдаг гэнэ.
7. Соллентуна, Швед

Хоригдлууд өөрийн гэсэн ариун цэврийн өрөө, зурагт, буйдантай. Чөлөөтэй хэрэглэж болох нийтийн гал тогоо, биеийн тамирын өрөөтэй.
6. Спайн дах шорон

Энэ шорон нь эцэг эх нь шоронд суух ял авсан ч нярай хүүхдээ хажуудаа авч амьдрах боломжийг нь олгодог байна. Хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайтай гэнэ.
5. HMP Бервин, Их Британи

Их Британий хамгийн тухтай шоронгуудын нэг бөгөөд өрөөндөө утас, зөөврийн компьютер, шүршүүртэй байдаг. Нийт 2100 хүний хүчин чадалтай ба зөөврийн компьютерыг хоол захиалах, уулзалт товлох, шопинг хийх гэх мэт зорилгоор ашигладаг.
4. Герман дах шорон

Шоронд удаан хугацааг өнгөрүүлсэн хүмүүст зориулсан шорон. 2011 онд засварлаж дахин нээлтээ хийсэн байна. Өрөөнд нь буйдан, угаалгын өрөө гэх мэт зүйлүүд байна.
3. Чамп-Доллон шорон, Швейцар

Хоригдлуудаар дүүрээд байсан уг шорон нь засвар хийж хоригдож буй хүмүүст шоронд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхгүйг хичээж ажилладаг байна.
2. Пондок Бамбү шорон, Индонез

Эмэгтэйчүүдэд зориулсан бөгөөд тэдэнд хэрэгтэй бүхэл зүйлээр ханган ажилладаг байна.
1. Бастое шорон, Норвеги

Дэлхийн хамгийн тохилог шоронгуудын нэг нь Норвегит байрладаг. 100 хүрэхгүй хоригдолтой ба бараг л амралтад ирчихсэн юм шиг сайхан байдаг хэмээн хэлдэг гэнэ. Бүх хоригдлууд өөрийн гэсэн өрөөтэй, тэдэнд зориулсан арга хэмжээнд оролцож бараг шоронд байгаагаа мартдаг байна.