Дэлхий дээрх гэр бүл болгон өөрийн гэсэн хүмүүжилтэй, өөрөөр сэтгэж харилцдаг ч эцэг эхүүдийг хооронд харьцуулж болохгүй юм. Эцэг эх болгон бараг л ижил зуршилтай байх бөгөөд тэр тусмаа ээжүүд ижилхэн байдаг. Бид бага насандаа ээжүүдийн гаргадаг зан ааш бага зэрэг ядаргаатай мэт санагдах хэдий ч насанд хүрэх үед юугаар ч сольшгүй эрдэнэ байсныг мэдэрдэг.

Хоол бэлэн боллоо гэж хэлсэн хэрнээ бэлэн болоогүй байдаг.

Ээжийнхээ төрсөн өдрөөр түүнээс юу авхуулмаар байгааг асуух үед дандаа мөнгөө хадгал, бүү үр гэж хэлдэг.

Ээж маань гэрт ирээд цай уугаад зүгээр сууж чадахгүй эргэн тойрноо янзлан цэвэрлэдэг.

Ээждээ миний бие өвдөөд байна гэж хэлвэл бараг л эмийн санг нүүлгээд ирдэг.

Гэрээсээ холуур амралтанд явах үед гэрийнхээ бүх залгуурыг салгадаг.

Өлсөж байна уу? гэж надаас асуух үед би “өлсөөгүй байна” гэж хариулвал гэрт идэж болох бүхий л хоолыг тоочиж хэлдэг.

Утсан дээрээ мессеж бичихдээ зөвхөн долоовор хуруугаа ашигладаг.

5 минутын дотор ээжийнхээ мессежинд хариулахгүй бол муу зүйл тохиолдож гэж ойлгодог.

Ээж аав дээрээ зочлох үед заавал тэр өдөр идсэн хоолны үлдэгдлийг хоолны саванд хийж өгч явуулдаг.