Олон зуун жилийн туршид хүмүүс бид дэлхий бол нарыг тойрон эргэдэг бөмбөрцөг хэлбэртэй гараг гэж мэддэг байсан. Ингэснээр өдөр шөнө, зуны халуун өвлийн хүйтэнг мэдэрдэг билээ.
Мөн дэлхий бөмбөрцөг хэлбэртэй учраас амьдрал тогтон байдаг. Гэвч хавтгай хэлбэртэй байсан бол юу болох вэ?
Татах хүч өөр байх байсан

Исаак Ньютон-ы хуулиар татах хүч нь биднийг зөвхөн доош татдаггүй, дэлхийн гол цөмрүү татаж байдаг байна. Ингээд дэлхийн гадарга дээрх бүхий л амьд амьтад агаарт хөөрөхгүй газарт тогтож чаддаг. Хэрвээ дэлхий хавтгай байсан бол газрын татах хүч хавтгай төврүү юмсыг татах бөгөөд энэ нь энгийн үед алхахад хүртэл хүнд болгож яг л уул уруу мацах мэт мэдрэмж өгнө.
Мод диагоналиар ургана

Хавтгай дэлхий татах хүч гол төврүүгээ татах учраас мод, ургамалын үндэс нь дэлхий төврүү чиглэн ургаж орой хэсэг нь эсрэг зүгрүү нь ургах болно. Ингэснээр моднууд диогональ харагдах юм.
Бид бүгд адилхан од харна.

Бөмбөрцгөн дэлхий дээр амьдрах үед ямар газар байгаагаас шалтгаалан өөр өөр од тэнгэрт харагддаг билээ. Харин хавтгай дэлхийн хаана ч байсан адилхан одыг харах боломжтой юм.
Аль ч газраас, ямар ч өндрөөс харсан нэг л зүйлээ харна

Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй учраас ямар нэг зүйл холдох тусам аажим аажмаар жижгэрч сүүлд нь үзэгдэхгүй алга болдог эсвэл өндөр зүйл дээр авирч харвал юмсыг илүү сайн харж чаддаг. Харин хавтгай дэлхий дээр ямар ч өндрөөс ямар ч зүйлийг харах боломжтой ба холдох тусам жижгэрэх ч гэсэн үргэлж харагдах болно.
Бороо хажуу талаас орно

Хавтгай дэлхийн татах хүч төврүүгээ байх учир бороо хажуу талаас ороод байгаа юм шиг санагдах болно.