Монголчууд бидний хамгийн их үзэх дуртай Дэ Жан Гум олон ангит Солонгос киноны сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.
1. Дэ Жангум гэж хэн бэ?

Дэ Жангум нь 1550 оны 01 сарын 01 төрсөн. Эзэн хааны түүхэн дэх анхны эмэгтэй оточ. Мөн хааны гэр бүлийн ахлах оточ.
2. Дэ Жангумын музей

Ёонгин түүхэн музейг зөвхөн баримтат кино эсвэл олон ангит кино хийхэд ашигладаг байсан байна. 2003 онд Дэ Жангум киног нээлтээ хийснээс хойш үзэгчид, жуулчид зураг авалтын газрыг үзэх хүсэлт ихээр ирсэн байна. Иймд доторх бүх зүйлсийг засан сайжруулж 2004 оны 12 сард Ёонгин Дэ Жангумын парк нэртэй болгож нээлтээ хийсэн ажээ. Түүнчлэн гадаадаас ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна.
2. Дэ Жангумын хүүхэлдэйн кино байдаг

2007 онд Жангумын мөрөөдөл нэртэй бага насны үеийг харуулсан хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн. Youtube-ээр үзэх боломжтой.
3. Дэ Жангум 2-р бүлэг

Дэ Жангум кино гарснаас 10 жилийн дараа 2014 онд тус киноны 2-р бүлэг гарна хэмээн хэвлэлээр шуугиж байв. 2-р бүлэгт Жангум Хятад явж алга болсон охиноо хайдаг байна. Найруулагч 2-р бүлгийг гаргана гэсэн боловч кино гарах талаар одоо хүртэл чимээгүй байна.
4. Хоол хийж сурах

Кинон дээр гарч байгаа хоолнуудыг үзэхэд хоол идсэн байсан ч өлсдөг билээ. Дэ Жангум гарснаас хойш хүмүүсийн хоол хийж сурах хүсэл эрс нэмэгдсэн байна. Тогоочийн сургалтанд хүмүүс ихээр элсэх болсон бөгөөд багачууд хүртэл хоол хийж сурах хүсэлтэй болжээ.
5. Бүтээгдэхүүн

Кино нэрд гарснаас хойш гадаад дотоодгүй олон олон бүтээгдэхүүн гарах болсон байна. Будаа, кимчи, гоймон, нүүрний арчилгаа, ундаа, сүү, зурагтай ном гэх мэт гарчээ.