Их Британд амьдардаг дөрвөн залуу хөрш айлынхаа нохойг нэгэн өдөр харсан бөгөөд эзэн рүү нь ийнхүү захиа бичжээ.
“Сайн байна уу? Бид саяхан энд нүүж ирсэн дөрвөн инженер залуус байна. Саяхан бид ажлаа тараад явж байтал нэг нохой гэрийнхээ цонхоор цухуйж байхыг харсан юм. Үнэхээр нөхөрсөг нохой шиг харагдсан юм. Хэрвээ танд түүнийг салхилуулах хүн хэрэгтэй бол бид дуртайяа салхилуулж байх болно” гэж бичжээ.
“Мөн хэрвээ танд түүнийг харж хандах хүн хэрэгтэй бол бид үрчилж авахад бэлэн байна”

Захианы хариулт нь “Намайг Крис болон Сара өргөж авч байсан. Би шинэ хүмүүстэй танилцах дуртай, үнэхээр сайн найзууд болж чадна гэж бодож байна. Гэхдээ миний нөхөрлөлийн үнэ нь өдөрт 5 бөмбөг шидэж тоглох, намайг хүссэн үед нь гэдэс илж өгөх юм. Миний үйлчлэгч Крис болон Сара хоёрт энэ тухай уламжилж уулзалт товлоно уу!” хэмээжээ.
Захианд хариу өгсөн гол шалтгаан нь одоо үед хүмүүс хөрш айлтайгаа тийм ч дотно биш байдаг учраас ярилцах нь сайхан байсан гэжээ.