Дэлхийн гадаргын 70% нь ус бөгөөд ердөө 5% хүртэлх хэсгийг нь судалсан гэж үздэг ажээ. Үүнээс үзэхэд далайн гүнд бидний мэдэхгүй маш олон нууц зүйлс байгааг илэрхийлж байгаа юм. Далайн гүн нь яг л өөр ертөнц шиг нээн илрүүлээгүй олон зүйлсээр дүүрэн гэж итгэж байна.
Тектоник хавтангийн хөдөлгөөн

Хойд Америк болон Евразийн хоорондох тектоник хавтангийн зай жил ирэх тусам өргөссөөр байгаа билээ. Уг үзэгдлийг зөвхөн усан доор харах боломжтой бөгөөд хэд хэдэн гэрэл зурагчид дүрсэнд буулгажээ. Хавтангийн хөдлөх хурд нь жилд дунджаар 2.5см байдаг.
Алдагдсан хот Гераклион, Египет

Эртний хот болох Гераклионы балгасыг 2000 онд нэгэн Франц археологич олжээ. Египетийн далайн эргээс 6.5км зайд 50м гүнээс олсон байна. Домогт өгүүлснээр Грек баатар Геркулес уг хотод зочилж байсан учир хотыг түүний нэрээр нэрлэжээ.
Ши Чэн газар доорх хот, Хятад

Анхандаа уг нууцлагдмал хот нь Хятадын зүүн мужид байрлаж байсан бөгөөд нэг өдөр усанд хаясан чулуу мэт алга болжээ. Сүүлд нь шалтгааныг нь судлан үзэхэд эрчим хүчний станц барихын тулд усанд автуулсан ба амьдарч байсан 290,000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Усан доор 50 жил болсон ч ямар нэгэн эвдpэлгvй байгаа нь гайхалтай юм.
Далайн гүний наймалж

Далайн гүний наймалжийг 1907 онд анх нээн илрүүлж байсан бөгөөд 1988 онд анхны зургийг нь авч байжээ. Уг наймалжийг харах маш ховор бөгөөд 8м хүртэлх урттай байдаг.
Атлантын далай дахь Аполло 11 онгоцын хөдөлгүүр

2013 онд Амазоны үүсгэн байгуулагч Jeff Bezos Аполло 11 онгоцын хөдөлгүүрийг олж байжээ. 1969 оноос хойш далайн гүнд уг хөдөлгүүр нь байгаа бөгөөд анхны сансрын нисгэгчийг сар уруу аваачсан сансрын хөлгийн хэсэг юм.