Том худалдааны төв ороход жимс болгон дээр жижиг наалттай байдгийг хүн бүр мэдэх байх. Наалт дээр үйлдвэрлэгчийн таних тэмдэг болон тусгай тоо бичээстэй байдаг. Үйлчлүүлэгчидэд зориулж эдгээр тоог бичдэг бөгөөд тус бүр нь тухайн жимсний гарлыг тодорхойлдог байна.
3 эсвэл 4-өөр эхэлсэн дөрвөн оронтой тоо байвал…

Хэрвээ наалт дээр дөрвөн оронтой тоо байвал уг жимс эсвэл ногоо нь орчин үеийн технологи ашиглаж бордоо болон пестицид хэрэглэн ургасан гэсэн утгатай юм.
8-аар эхэлсэн таван оронтой тоо байвал

Ийм наалт нь тухайн жимс нь генетикийн хувьд өөрчлөгдсөн гэсэн утгатай юм. Амтат гуа, гадил, папаяа жимснүүд нь ихэвчлэн ийм наалттай байх талтай ажээ
9-өөр эхэлсэн таван оронтой тоо байвал

Ийм тоотой жимс нь дээр үеийн жимс ургуулах аргаар ургуулсан жимс гэдгийг илтгэдэг. Ямар ч химийн арга ороогүй цэвэр органик жимс гэсэн үг юм.
Наалт дээрээ ямар ч тоогүй жимс байвал

Ямар ч тоо бичигдээгүй жимс авах нь гарал үүслийг нь мэдэхгүй зүйл авахтай адил юм. Яагаад тоо бичигдээгүй гэдэг нь хачирхалтай учир авахаас зайлсхийх хэрэгтэй юм.