Та бүх хоолны дэглэм, дасгалыг туршиж үзсэн: уураг, нүүрс-ус, өөх тос хэрэглэхгүй, дараа нь хуурай хоолноос татгалзсан, бас калорио тоолоод ч хүссэн зорилгодоо хүрч чадахгүй байна уу. Эсвэл та турсан ч гэсэн буцаад жин нэмэгдэж байна уу? Тэгвэл манай сайт та бүхэнд хэрхэн зөв хооллож цаашлаад жингээ зөв авч явах талаар зөвөлгөө хүргэж байна.

1. Таны хоолны дэглэм муу сэтгэгдэл төрүүлэх, сөрөг сэтгэл хөдлөлийг мэдрүүлэх ёсгүй.

Хэрвээ та жингээ хасахаар шийдсэн бол сөрөг бодлоосоо салах хэрэгтэй. Учир нь таны идэж байгаа хоолны дэглэм муухай санагдаж эсвэл идэх болгонд дургүй хүргэж байгаа бол энэ нь таны жин хасахад нөлөөлдөг байна. Иймд та хоолны дэглэмээ бага багаар өөрчлөж, эрс тэс хоолны дэглэмээс татгалзах нь хамгийн сайн арга юм.

2. Хоолны дэглэмээ зөв тааруул, гэхдээ шууд биш

Дэглэм барьж байгаа хүмүүсийн хамгийн их гаргадаг нийтлэг алдаа бол шууд хүнд дэглэм барьж эхэлдэг. Энэ нь биед муугаар нөлөөлөх муу талтай, хэрвээ та дэглэм барьж эхлэх гэж байгаа бол бага багаар идэх хоолоо өөрчлөж биедээ дасгах хэрэгтэй. Жишээ нь: 7 хоногийн 2 өдөр нь энгийн хөнгөн хоол идэх эсвэл, орой нь хөнгөн зууш идэж болно. Энэхүү дэглэмийг хамгийн багадаа 2-3 сар хийх хэрэгтэй.

3. Зорилгоо тодорхойл

Мэдээж хүн болгон хоолны дэглэм барьж, дасгал хийж шууд хамгийн хурднаар жингээ хасахыг хүснэ. Гэвч энэ нь таны эрүүл мэндэд муу, бүр таны бодож байснаас муу байж болно. Үүний оронд та төлөвлөгөө гаргаж, зорилго тавьж алхам алхамаар эхлэх нь зөв юм шүү, бага багаар эхлэн нь таны биеийг дасахад туслах болно.

4. Тууштай байх

Таны тавьсан зорилго хүрэх замдаа хүрэхийн тулд таны оюун ухаан хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бүтэлгүйтэх айдсыг даван туулахад үнэхээр тусалдаг. Та бэлтгэл хийх өдрөө алгасах эсвэл амттай юм идэхийг хүссэн үедээ өөрийн зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж, оюун санаагаа идэвхтэй байлгахыг хичээгээрэй. Мөн та боломжоороо хөгжилдөж, зугаацаарай хэт уйтгартай байвал та өлсөх болно.

5. Өдөрт бага багаар идэх

Бидний нэг муу зуршил бол заавал гэдсээ дүүртэл идэж байж идсэн боллоо гэдэг шүү дээ. Тэгвэл энэ энгийн бөгөөд маш үр дүнтэй аргыг хэрэгжүүлээд үзээрэй. Нэг өдөрт өглөө, өдөр, оройн хоолоо бага багаар идэх юм. Энэ танд хачин сонсогдож байж магадгүй гэхдээ удаан бага багаар идэх нь таны хоол боловсруулах цаашлаад жингээ хасахад сайн үр дүнтэй юм.

6. Тэмдэглэл хөтлөх

Та өдөр бүр жингээ үзэж, бүх өөрчлөлтийг бүртгэх ёстой. Энэ нь танд бага ч гэсэн замаа үргэлжлүүлж, ахиц дэвшлээ хянахад тусална. Удаан, тогтвортой ахиц дэвшил нь жингээ хасах, барих, хэт их стрессгүйгээр дадал зуршлаа сайжруулах хамгийн тохиромжтой арга гэдгийг санаарай.

7. Мэдээж та дасгал хийх хэрэгтэй

За тэгэхээр та жингээ амжилттай хассан гэж бодъё. Тэгвэл жингээ хэрхэн барих вэ? Та заавал фитнесс явах шаардлагагүй. Оронд та энгийн гүйлт, 15 минутын энгийн дасгал байхад хангалттай. Энгийн хөдөлгөөнт дасгал таны жинг хэвийн байдалд барихад маш сайнаар нөлөөлөх болно.