
ОРЦ:
Гурил зуурах:
- 2 хагас аяга – гурил
- 1 аяга – бүлээн ус
- 2 хоолны халбага – оливын тос
- 2 цайны халбага – исгэгч
- 1 цайны халбага – давс
Пицца нь дээр тавих орц:
- 250гр – хэрчсэн улаан лооль
- 150гр – мозарелла бяслаг
- 2 хумс – сармис
- 1 багц – базилик
- 1 хоолны халбага – оливын тос
- 1 цайны халбага – орегано
- Хар перец
- Давс
Хийх заавар:
- Том саванд гурилаа сайтар шигшиж хийнэ. Гараараа гурилын голд нүх үүсгэж тос, давс, исгэгчээ хийнэ. Одоо усаа бага багаар голд нь хийж захаас нь зөөлөн хутгаж өгнө. Гурил биежиж зөөлөртөл 10 минутын турш гараараа нухна.
- Гурилаа таглаж 20 минут байлгана.
- Гурил хөөж байх хооронд сармисаа шарж улаан лооль, давс, перец, орегано хийж 15 минут чанана.
- Хөөсөн гурилаа 2 порц болгож тэнцүү хуваана. Гурилаа гараараа хавтгайлж дугуй хэлбэрт оруулна.
- Бэлдсэн соусаа гурилан дээрээ жигд тарааж базилик болон бяслагаа дээр нь тавина.
- Бяслаг хайлж, гурил болох хүртэл 220°c – 10 минут болгоно.