3 өрөө

Та 3 хаалгатай байшинд гацжээ. Эдгээр өрөөний нөгөө талд гарвал та эрх чөлөөг олох болно. Голын өрөө нь төмрөөр хамгаалагдсан ганц цонхтой. Зүүн талын өрөөг тайлбарлахад илүүц биз. Баруун талын өрөө нарны гэрлээр эрчим хүч авдаг хурц лазер хамгаалалттай. Та аль өрөөг нь сонговол амжилттай зугтаж чадах вэ?
Хариулт:

Шөнө болох үед баруун талын өрөөг сонгох хэрэгтэй. Нарны гэрлээр эрчим хүч авдаг тул шөнө лазер ажиллахгүй.
Харанхуйд яаж ном уншив?

Эхнэр нөхөр хоёр зочны өрөөнд сууж байв. Нөхөр нь зурагт үзэж, эхнэр нь ном уншиж байв. Оройн 11 цаг болох үед гэнэт тог тасарч нөхөр нь унтахаар явж, эхнэр нь ном уншсаар л байв. Эхнэр нь яаж харанхуйд уншсаар байсан вэ?
Хариулт:

Эхнэрийнх нь нүд юм хардаггүй учраас хуруугаараа тэмтэрч ном уншдаг.
Хар хувцастай залуу

Хар үс, хар хувцас, бор арьстай залуу гудамжны гэрэлгүй замын голд зогсож байв. Урд талын гэрлээ асаагаагүй нэгэн машин залуугийн урд ирээд тоормослон зогсов.
Гудамжны гэрэл, машины гэрэлгүйгээр хар хувцастай залууг хэрхэн олж харсан бэ?
Хариулт:

Өдөр нартай байсан учраас хар хувцастай залууг олж харсан.