Terminator 1 кино анх гарсан цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Жүжигчин Арнольд Шварценеггер энэхүү кинонд тоглосон нь түүний карьерыг амжилттай эхлүүлсэн юм. Terminator 2: Judgement Day кинон дээр Арнольд Шварценеггер 1 үг бүртээ $21,429 цалин авсан бөгөөд нийт 700 үг хэлсэн байна. Энэ нь нийт $15 сая доллар болж Hollywood-ын өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг болж байжээ.

Terminator 1 анх тоглохдоо $750,000 цалин авч байсан бөгөөд энэ нь 1 үг бүртээ $13,000 авсан байна.

Саяхан тэрээр Лос Анжелес хотын Доджер цэнгэлдэхэд ирж вакцин хийлгэх үедээ хүмүүсийг вакцинжуулалтад хамрагдахыг уриалж Terminator кинон дээр хэлдэг алдартай эшлэл болох /come with me if you want to live/ буюу амьд үлдмээр байгаа бол надтай хамт яв үгээ хэлжээ. Мэдээж тэрээр үүнийг ямар ч цалингүйгээр хэлсэн байна. Өнгөрсөн 1-р сард Twitter хуудсандаа нийтэлсэн жиргээнд тайлбар хийжээ. Жиргээнд: Сайхан өдөр байна. Хэрвээ та вакцин хийлгэх боломжтой бол надтай нэгдэж, вакциндаа хамрагдаарай. Би энэ мөрийг хэлэхдээ баяртай байна гэж бодсонгүй амьдармаар байгаа бол хамтдаа вакциндаа хамрагдацгаая хэмээжээ.

Мөн тэрээр цар тахлын эсрэг сайн үйлсийн аян өрнүүлж өнгөрсөн 1 жилийн хугацаанд 1 сая долларыг халуун бүсд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад хандивласан байна. Мөн хандив тусламжийн нэгдсэн сайт болох Flexport дээр эмнэлгийн хэрэглэл хандивлах санг үүсгэж Лос Анжелес хотын эмнэлэгт 50,000 маск хандивлажээ. Энэ бүхнийг тэрээр тайлбарлахдаа Би кинон дээр л баатар болж жүжиглэж байсан гэхдээ жинхэнэ баатрууд бол эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд юм. Тэд биднийг хамгаалахын тулд өдөр шөнөгүй маш эрсдэлтэй байдалд ажил хийж байна. Иймд би Flexport сайттай хамтран тэдэнд туслах амны хаалт, мөнгөн хандив, эмнэлгийн хэрэгсэлүүдээр боломжоороо тусалмаар байна. Та бүхэн ч гэсэн манай хандивын аянд нэгдэж жинхэнэ баатруудаа дэмжээрэй хэмээжээ.