Кино ертөнцийн салбар гэрэл гэгээтэй боловч хүчин чармайлт шаардсан хэцүү газар билээ. Гэвч хичнээн алдартай байсан ч хэсэг хугацаанд дэлгэцэн дээр гарахгүй бол үзэгчид амархан мартаж эхэлдэг. Зарим жүжигчид алдар нэрд хурдан гардаг боловч түүнийгээ дагаад хурдан уруудсан жишээ олон бий. Гэсэн хэдий ч цагаа олсон ажил нь өмнөх алдар нэр хүндийг эргүүлэн авчирдаг.
Манай сайт уншигч та бүхэндээ зориулж хэсэг хугацаанд завсарлагаа авсны дараа цэнхэр дэлгэцнээ эрч хүчээр дүүрэн буцаж ирсэн олны танил жүжигчдийн талаар мэдээ бэлтгэлээ
Julian McMahon

Австралийн жүжигчин half-demon киноны Коул гэх хүний дүрд тоглосныхоо дараа хүмүүсийн хайрыг татсан юм. Үүний дараа тэрээр олон кинонд дүр бүтээж удалгүй Алтан бөмбөрцөгийн шагнал авч чаджээ. Гэвч үүний дараа бүх зүйл буруугаар эргэсэн юм. Яг юунаас болж жүжигчний ажлаа орхисон талаар мэдээ байхгүй. Урт хугацаанд кино салбараас хол байсны дараа 2019 онд FB.I: M.ost W.anted олон ангит киногоор эргэн ирсэн юм.
Jensen Ackles

Түүний карьерыг өндөрт өргөсөн кино бол Supernatural олон ангит кино билээ. 15 жилийн турш тоглосон түүний энэхүү кино тухайн үедээ эд хүчээ авч байсан ч одоо хүмүүсийг уйдаах болжээ. Иймд кино бүтээгчид уг цувралыг дуусгахаар шийдэж Supernatural киноны төслийг хаажээ. Jensen Ackles үүний дараа амралтаа авч хэсэгтээ сураггүй байсан байна. Харин шинэ мэдээгээр Jensen Ackles 2021 онд The Boys олон ангит киноны шинэ бүлэгт дүр бүтээж байгаа гэнэ.
Linda Cardellini

Хэрвээ та санаж байгаа бол Linda Cardellini-ийг Scooby-Doo киногоор мэднэ биз ээ. Үүний дараа тэрээр тийм ч сайн дүрүүд авч чадаагүй бөгөөд 25 жил чимээгүй дүр бүтээсэн юм. Харин сүүлийн үеийн мэдээгээр Linda Cardellini Netflix-ийн Dead to me олон ангит кинон дүр бүтээж байгаа бөгөөд үзэгчдийн дунд сайн үнэлгээ авч байгаа гэнэ.
Brendan Fraser

George of the jungle, The mummy киногоор нэрд гарсан жүжигчин маань маш хурдтай нэр хүндээ алдсан байдаг. Mummy киног дуусгачаад бараг өөр кинонд дүр бүтээгээгүй гэж хэлж болно. Олон жил нуугдмал амьдралтай байсан тэрээр 2019 онд Doom Patrol гэх олон ангит кинонд роботын дүрийг бүтээж, 2021 онд No Sudden Move кинонд олон алдартай хүмүүсийн хамт тоглосон юм. Мэдээж түүний амьдрал хамаагүй дээрдсэн бөгөөд өмнөхөөсөө илүү даруухан болсон гэдэг.
Jodie Foster

2 удаагийн Оскарын шагналт энэхүү жүжигчинг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүний бүтээсэн Maverick, the King, Panic Room кинонууд олон хүний дуртай бүтээл болсон байдаг. 2010 онд тэрээр жүжигчний карьераа орхиж найруулагч болсон юм. 2021 онд 57 настай болсон тэрээр The Mauritanian кинонд дүр бүтээж олны сайшаалыг хүртээд байна.
Christian Slater

Хүүхэд байхаасаа жүжигчний мэргэжлээр явсан тэрээр 90 онд эд хүчээ авч байлаа. Гэвч түүний карьер бага багаар суларч дүр авч чадахгүй болсон юм. Иймд тэрээр нэг ангит киног орхиж олон ангит кинонд дүр бүтээх болсон байна. Түүний хамгийн сүүлд тоглосон Mr.Robot олон ангит кино амжилт, нэр хүндийг эргүүлэн өгсөн юм.
Christina Applegate

87-97 оны үеэр эд хүчээ авч байсан үзэсгэлэнтэй бүсгүй маань 2000 оны эхээр карьер нь унаж байжээ. Жижиг энгийн дүрүүдээс эхлээд хэний ч анзаарахгүй дүр хүртэл бүтээжээ. 2019 онд тэрээр Dead to Me кинонд дүр бүтээж өөрийн нэр хүндээ эргүүлэн авсан юм.
Omar Sy

Хэрвээ та сайн мэдэхгүй бол энэ хүнийг Omar Sy гэдэг. Тэрээр Франц улсын жүжигчин бөгөөд The Intouchables кинонд дүр бүтээж олны танил одуудын нэг болсон байдаг. Гэвч үүний дараа түүнд олигтой кинонд тоглох саналууд ирээгүй аж. Хэсэг хугацаа өнгөрсний дараа 2021 онд Netflix-ийн Lupin олон ангит кинонд тоглох боломж олджээ. Энэхүү кино удалгүй хүчээ авч жүжигчин залуу маань дэлхийн хэмжээний од болсон.
Macaulay Culkin

90 онд эд эрчээ авч байсан Гэртээ ганцаараа киноны залуухан жүжигчин маань дэлхийн хэмжээний алдартай од болсон байдаг. Гэвч тэрээр насанд хүрэх үедээ бүтэлгүйтэж чимээгүй алга болсон юм. Гэвч 2019 оны эхээр бага багаар сошиалд гарах болж удалгүй Dollface, American Horror Story кинонд дүр бүтээж эхлээд байна.
Freddie Highmore

7 настайгаасаа дүр бүтээсэн түүнийг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Тэрээр Charlie and the Chocolate Factory, Arthur and the Invisibles түр бүтээж том амжилтыг авчирсан байдаг. Үүний дараа тэрээр туслах дүрүүдийг бүтээж байсан боловч 2013 онд Bates Motel-ийн гол дүрийг бүтээж олны анхаарлын төвд орж эхэлжээ. Одоо түүний тоглож байгаа киноны дүр бол The Good Doctor киноны гол дүр болох Dr. Shaun Murphy юм.