АНУ, Гранд Призматик

Диаметр нь 112м бөгөөд хөл бөмбөгийн талбайгаас том газар юм. Дэлхий дээрх хамгийн том халуун рашааны газруудын нэг юм байна.
Турк, Каппадокиа

Турк бол гайхалтай өнгөлөг газруудын нэг билээ. Гэвч хүн бол уг газрын түүхэн хэсэг болох Каппадокиа мэддэггүй байна. Өглөөний нар мандахад агаарын бөмбөлгөөр аялж, гүн хавцал үзэх боломжтой гэнэ.
Калифорни, Маммот нуурууд

Зүрхэн хэлбэртэй халуун рашаанаас хүн татгалзана гэж үү? Аварга том уул, тунгалаг нуурын ус гэх мэт гайхалтай зүйлс олон гэнэ.
Финляндын Какслауттанен зочид буудал

Хойд туйл гэж хэлэхээр танд юу бодогддог вэ? Уг зочид буудал нь ойн дунд байрладаг бөгөөд бөмбөгөр оройтой барилгатай. Орой хэсэг нь шилэн учраас туйлын туяаг харах бүрэн боломжтой юм.
Cenote Ik-Kil, Мексик

Мексик нь устай агуу ихтэй газар бөгөөд тэдний нэг бол Ik-Kil юм. Та энэ газар очихыг хүсвэл 26м доош авирах хэрэгтэй. Усны гүн нь 40м бөгөөд диаметр нь 60м юм байна.
Ороонго дэнс хонгил, Япон

Японд очих нэг шалтгаан бол 150 ороонго дэнс цэцэг агуулсан цэцэрлэгт хүрээлэнд зочлох юм. Цэцэг дэлбээлсэн үед очвол зохистой бөгөөд 4-р сарын сүүлээр эсвэл 5-р сарын эхээр очвол зүйтэй.